Д.Нямхүү: 264 хүний сорьцонд коронавирус илрээгүй



Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын цаг үеийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллийг хийлээ. Тус халдвараар дэлхийд 16,1 сая хүн өвчилж, 650 мянган хүн нас баржээ. Сүүлийн 24 цагийн байдлаар 200 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж, 4 мянга гаруй хүн эндсэн байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: “Долдугаар сарын 26-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, Дархан-Уул аймагийн салбар лабораторид нийтдээ 264 хүний сорьцонд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Монгол улсад нийт батлагдсан тохиолдол 288 байна. Үүнээс 218 хүнийг эмчлэн эдгэрүүлжээ. Одоогоор ХӨСҮТ-д 70 хүн эмчилгээнд байна. Эдгээрээс 64 хүн хөнгөн, зургаан хүндэвтэр гэж биеийн байдлыг үнэлжээ” гэв.
Б.Сувдаа
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан