"Ковид-19"-ийн вакцины хоёр тунг тариулахад 95-98 хувийн дархлаа тогтоно

Монгол Улс өнөөдөр "Ковид-19"-ийн эсрэг вакциныг эх орондоо хүлээн авлаа. 2021 оны хоёрдугаар сарын 23-наас нэн шаардлагатай байгаа эмнэлгийн эмч, ажилтан, онцгой байдал, цагдаа нарт эхний тун вакциныг хийнэ. Вакцины дархлаажуулалтын нэг дэх тун 70 гаруй хувь, хоёр тунг хийлгэсэн тохиолдолд 95-96 хувь тус вирусээс хамгаална гэсэн мэдээлэл бий. Харшилтай, өндөр халуунтай болон халдварт өвчнөөр өвдсөн хүнд вакцин тарихгүй. Бүрэн эмнэлгийн үзлэгт хамрагдсаны дараа шийднэ гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдэгдлээ. 
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан