ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс коронавирусний эсрэг "Гам-КОВИД-Вак" вакцины эхний ээлжийг хүлээн авлаа гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлжээ.
Эдгээр вакциныг эхлээд эмч, эмнэлгийн ажилтнуудад хийх гэнэ. Хэдий хэмжээний тун вакцин нийлүүлсэн тухай тодруулаагүй ч Оросын муж, улсуудад вакцин нийлүүлэх логистик сүлжээг үр дүнтэй хэрэгжүүлэх үүднээс эхний ээлжид цөөн тооны вакцин нийлүүлж байгаа гэж тус яам тайлбарласан байна.
Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, Буриад улсад нийт 6 473 хүн коронавирусний халдвар авснаас, 5268 өвчтөн эдгэрч, 68 хүн нас баржээ. Улаан-Үд хотод нийт 3812 тохиолдол бүртгэгдсэн байна.
Zindaa.mn