КОВИД-19 | "Pfizer"-ийн вакцин 90+ хувийн үр дүн үзүүлжээ

АНУ-ын “Pfizer” болон Германы “BioNTech” компанийн хамтран хөгжүүлж буй коронавирусний эсрэг вакцин 90 хувийн үр дүнтэй байгааг “Pfizer” компани мэдээллээ.
Анагаахын нэршил нь “BNT162b2” нэрлэсэн уг вакцины гурав шатны туршилтад 44 мянга гаруй хүн сайн дураараа хамрагдсан юм.
Гэхдээ дээрх судалгааг 94 хүн дээр хийсэн гэдгийг компанийн зүгээс мэдээлсэн билээ.
Судалгааны явцад эхний тунг хийснээс долоо хоногийн дараа хоёр дахь тунг хийж улмаар 28 хоногийн дараа эсрэг биет үүсгэж байжээ.
Вакцины гурав дахь шатны туршилт өнгөрсөн долоодугаар сарын 27-ны өдөр эхэлж 43.5 мянган сайн дурынхан хамрагдсан юм.  Харин хоёр дахь тун вакцины туршилтад 38.9 мянган хүн хамрагджээ.
Вакцины үр дүнгийн эцсийн шатны дүгнэлт гарах хараахан болоогүй байна.

Эх сурвалж: CNN
скачать dle 12.0
Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэл