Идэвхтэй байгаа голомтуудын тоонд "Амгалан амаржих" газар орж байгаа талаар ХӨСҮТ-өөс мэдээлэв. Тодруулбал, тус голомтоос нийт 69 хүн халдвар авсан бөгөөд 12 нь тус газрын ажилчид бол үлдсэн нь ар гэр, тус эмнэлгээр эмчлүүлж байсан иргэд юм.
Мөн халдвар авсан эхчүүд ч бий. Харин нэг нярай халдвар авсан гэж ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэв. Тэрбээр "Эхчүүдэд хүүхдүүддээ халдвар халдаахгүй байх зөвлөмж, зөвлөгөөг маш сайн өгч байгаа. Харин нэг нярай халдвар авсан. Биеийн байдал сайн байгаа. Тиймээс цаашдаа ч ээжүүдэд халдвар хамгааллаа сайтар дагаж мөрдөхийг анхааруулсаар байгаа" гэсэн юм.