ЭРТ НЯРАЙН ДАРХЛААЖУУЛАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛАХ, ТУРШЛАГА СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ БОЛОВ

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас “Амгалан” амаржих газартай хамтран энэ сарын 24-нд “Эрт нярайн дархлаажуултын үйл ажиллагааг сайжруулах, туршлага солилцох уулзалт”-ыг зохион байгууллаа.
Тус уулзалтанд нийслэлийн Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газар, “Таны төлөө бид” эмнэлэг болон Багануур, Налайх дүүргийн эрүүл мэндийн төвийн Чанарын албаны дарга, менежер, дархлаажуулалт хариуцсан халдвар судлагч эмч, вакцинатор сувилагч, нярайн эмч нарын төлөөллөөс бүрдсэн нийт 30 хүн оролцлоо.
Уулзалтаар “НЭМГ-ийн харьяа амаржих газар, дүүргийн эрүүл мэндийн төвийн төрөх тасгуудын дархлаажуулалтын үйл ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын зорилт”, “Дархлаажуулалтын үйл ажиллагаанд нярайн эмчийн үүрэг” зэрэг илтгэл тавигдсан байна.
Энэ хүрээнд дархлаажуулалтын үйл ажиллагааг үнэлэх арга барилд сургах дадлагыг хийж, үр дүн тооцох аргад суралцсан төдийгүй Амгалан амаржих газарт нэвтрүүлсэн сайн туршлага болон шинээр хийсэн ажлуудтай танилцлаа.
Мөн оролцогчдын дунд “АХА” тэмцээнийг зохион байгуулсан бөгөөд дархлаажуулалтын талаар хийж буй сайн туршлагаа хуваалцаж, нийт 14 заалт бүхий зөвлөмж гаргалаа. Тус уулзалтыг зохион байгуулж, туршлага солилцох сургалт хийснээр эрт нярайн дархлаажуулах үйл ажиллагаанд тавих хяналт сайжрах юм.
emch.mnскачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан