Энэ сарын 19-нд "Нэгдүгээр төрөх"-өд амаржсан эхээс коронавирусийн халдвар илэрсэн тул тухайн эхийг нярайтай нь хамт тухайн өдрийнх нь орой ХӨСҮТ рүү шилжүүлсэн. Ингэхдээ түүнийг өмсөж явсан халад, нимгэн оймс, өмд, тавбиктай нь хүйтэн машинд суулгаад зөөвөрлөсөн.
Өдгөө тухайн эмэгтэй нярайтайгаа хамт ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа юм.
Харин биеийн байдал нь хэр байгаа талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагаас тодруулахад "Эх хүүхдийн биеийн байдал сайн байгаа" гэлээ.
Мөн энэ сарын 30-нд Нэгдүгээр төрөхөд амаржсан эхээс мөн халдвар илэрсэн. Тиймээс тухайн эхийг ХӨСҮТ рүү шилжүүлсэн гэлээ.