Йог бол эрт дээр үеэс, өөрийгөө танин хөгжүүлж, эрүүл мэнд оюун санааг төлөвшүүлэх зорилгоор хийгдэж ирсэн дасгалууд юм. Мянга мянган жилийн турш өөрчлөгдөн, шинэчлэгдэж, улам бүр боловсронгуй болсоор ирсэн тул хэн ч хялбархан сурах боломжтой. Шинжлэх ухааны үүднээс батлагдсан энэхүү дасгалууд нь эмгүй эмчилгээнд багтдаг бөгөөд таны сэтгэл санаа болоод бие махбодыг эмчилж, эрүүлжүүлнэ.
Энэ байрлалаар хэвтэж, 10 минут болоход л дахин төрсөн юм шиг болно!
1Хөлөө өргөх дасгал
Бид ажлын өдрүүдэд хэт их ядарснаас болж, амралтын өдрүүдээ зүгээр л хэвтэж өнгөрүүлдэг. Энэ нь таны ядаргааг тайлах биш, харин ч улам бүр биеийг хөшүүн болгож, залхуу хүргэнэ. Тиймээс ядаргаагаа тайлж, эрч хүчтэй болохын тулд зурагт үзүүлсэн шиг байрлалаар, хөлөө дээш өргөж, 5-15 минут хэвтээрэй.
Хөлөө өргөх дасгал
2Дасгалын үр дүнг мэдэрсэн бүсгүй
Орой бүр би үнэхээр их ядарч, бие хүнд оргидог. Миний хөл үргэлж хавагнадаг байлаа. Би бүхэл өдрийн турш компьютерын ард суудаг тул, оройдоо яг л унах гэж байгаа мэт гэртээ ирдэг. Шууд л ор руугаа яарч, ямар ч хөдлөх тэнхээгүй болсон байдаг байв. Үргэлж толгой өвдөж, бие сулбайна. Харин миний эрч хүчгүй, сулбагар байдлыг харсан ажлын газрын бүсгүй маань надад йогоор хичээллэхийг санал болгосон юм.
Дасгалын үр дүнг мэдэрсэн бүсгүй
Эхэндээ би үүнд итгээгүй ч, хэлснийх нь дагуу энэ байрлалаар хэвтэхэд надад үнэхээр сайхан мэдрэмж төрж байсан. Тэгээд би найзыгаа анзаарч харахад үнэхээр дуусашгүй эрч хүчтэй мэт санагдсан. Би яг л түүн шиг болохыг хүсч эхэлсэн. Надад зааж өгсөн байрлал нь Йогийн энгийн нэг дасгал байсан бөгөөд энэ нь үнэхээр ид шидийн нөлөөтэй мэт санагдаж байсныг хэлэх хэрэгтэй болов уу. Энэ байрлалаар хэвтэж, 5 минут болоход л дахин төрсөн юм шиг мэдрэмж авдаг байлаа. Ядаргаа тайлагдаж, толгойн өвдөлт намдан, нүд амарч, бие тайвширдаг. Үнэхээр их эрч хүч авдаг. Одоо би орой бүр найзуудтайгаа гадуур алхаж, кино үздэг болсон. Би эрч хүчээр цэнэглэгдсэн мэт л санагдаж байгаа шүү.
3Хана руу хөлөө өргөх нь яагаад тийм чухал вэ?
Бид өдөржин хөл дээрээ зогсож, янз бүрийн хөдөлгөөн хийснээр, нуруунд маш их ачаалал ирдэг. Харин энэ байрлал нь таны өдрийн турш авсан ачааллыг эсрэгээр нь биеэс гаргаж байгаа хэрэг юм. Энэхүү энгийн урвуу байрлал нь маш олон давуу талтай.
Үүнд: нурууны өвдөлт үгүй болно, ядаргаа тайлагдана, бие хүнд оргихоо больж, эрч хүчээр цэнэглэгдэнэ. Мөн бие дэх цусан хангамж хурдасч, цусны эргэлт сайжирна.
Хана руу хөлөө өргөх нь яагаад тийм чухал вэ?
4Йогийн байрлал
Энэ дасгалыг тогтмол хийснээр, судасны бүдүүрлээс сэргийлж, биеийн цусан хангамж сайжрах бөгөөд хавагнах гэдгийг та мартах болно. Судасны бүдүүрлээр шаналж байгаа хүмүүс хийхэд нэн тохиромжтой.
Хэрхэн зөв хийх вэ?
Дээш харж, хоёр хөлөө хананд налуулан өргөж хэвтэнэ. Хөлөө өвдгөөрөө нугалж, хөлийн тавхайгаа хооронд нь нийлүүлэн, зурагт харуулсантай адил байрлал аваарай. Дараа нь өвдгөө тэнийлгэн, хөлөө шулуун болгож, хана руу налуулж жийнэ. Хэрвээ толгой тань эвгүй байвал дэр дэрлэж болно. Гүнзгий амьсгаа авах тоолонд таны бие тайвшрах аж. Ингэхдээ нэг гараа гэдсэндээ, нөгөө гараа зүрхэн дээрээ тавина.
Йогийн байрлал
Энэ байрлалд орсны дараа амьсгалдаа анхаарлаа төвлөрүүлээрэй. Хамраараа гүнзгий амьсгаа аван, амаараа удаан гаргана. Энгийн хүн 4 амьсгалах хугацаанд 2 удаа амьсгалаарай. Нүдээ аниад юу ч битгий бод. Толгойд орж ирсэн бүх бодлоо хөөж гарга. Ямар ч ажлын тухай бодол байх ёсгүй шүү!
Ажил дээр маш их ядардаг тул, та хүнд өдрийн дараа гэртээ энэ дасгалыг 5-15 минут хийхэд л таны бүх ядаргаа тайлагдаж бие амарна. Гэхдээ 20 минутаас илүү удаан хугацаагаар хийж болохгүй. Та бүхэн энэ дасгалыг хийж ажлын ядаргаагаа амархан тайлаарай!