Өнөөдрийн /2025.03.19/ байдлаар улаанбурханы лабораториор батлагдсан 59 тохиолдол бүртгэгдээд байна.
Эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ эрүүл мэндэд хариуцлагатай хандаж, улаанбурханы эсрэг товлолт вакцинд бүрэн хамруулсан эсэхийг тодруулах, товлолын дагуу улаанбурханы эсрэг вакцины 2 тунд хамрагдаагүй бол өрх, сумын эрүүл мэндийн төвд хандан улаанбурханы эсрэг вакцинд нөхөж хамруулна уу.
Нийслэлийн дүүргүүдийн өрхийн эрүүл мэндийн төвүүд өдөр бүр 08:30-16:30 цагийн хооронд товлолт вакциныг хийж байна.