2025 оны гуравдугаар сарын 19-ний 22:00 цагийн байдлаар нийт улаанбурханы лабораториор батлагдсан 62 тохиолдол бүртгэгдээд байгааг Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв /ХӨСҮТ/-өөс мэдээллээ.
Өчигдөр /2025.03.19/ Булган аймгаас мэдээлэгдсэн улаанбурхан өвчний сэжигтэй нэг тохиолдол лабораториор батлагджээ.
Төв аймгаас улаанбурханы сэжигтэй нэг, Орхон аймгаас улаанбурхан өвчний сэжигтэй гурван тохиолдол тус тус мэдээлэгдэж тандалт судалгаа, шинжилгээ хийгдэж байна.
Иймд эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ улаанбурханы эсрэг товлолт вакцинд 9 сартай болон 2 настайд бүрэн хамруулсан эсэхийг тодруулах, товлолын дагуу улаанбурханы эсрэг вакцины хоёр тунд хамрагдаагүй бол өрх, сумын эрүүл мэндийн төвд хандан улаанбурханы эсрэг вакцинд нөхөж хамруулна уу.
