Өтгөн хаталтын дасгал эмчилгээ


Хоёр ба гурваас олон хоногоор өтгөн гарахгүй, хатуу төлөвтэй, удаан хугацаагаар дүлүүлэх, дутуу гарах шинжийг өтгөн хаталт гэж үздэг.
Шинжлэх ухаан, техник хөгжсөн эрин үед өтгөн хатах хам шинжийг хоол хүнсний бүтэц, найрлага, түүний боловсруулалт эрс өөрчлөгдөх, стресст орох болон хөдөлгөөн багассаны улмаас үүссэн соёл иргэншлийн өвчин гэж тодорхойлдог байна.
Өтгөн хатах хам шинжийг илтгэх үзүүлэлт:
  • Долоо хоногт 2-оос цөөн хүндрэх,
  • Бие засах үед нийт хугацааны 25 хувийг дүлэхэд зарцуулах буюу хүчтэй дүлэлт шаардах,
  • Өтгөн хоргол хэлбэртэй, хатуу, хуурай гарах,
  • Өтгөний хэмжээ багасах,
  • Өтгөнөөр бие зассаны дараа дутуу гарсан мэт санагдах зэрэг болно.
Хэвлийн болон хярзангийн булчинг хөгжүүлэх дасгал хий, гэдэс цэвэрлэх, бухимдал тайлах иогийн дасгалыг долоо хоногт нэг удаа эсвэл сард нэг удаа хийх нь өтгөн хаталтаас сэргийлнэ.
Ингээд УБ Сонгдо эмнэлгээс гаргасан өтгөн хаталтын дасгал эмчилгээг хүргэж байна.
Уг дасгал нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг идэвхижүүлэх, өтгөн хаталтын эсрэг, мөн бухимдал тайлах ач холбогдолтой. Дасгалыг зааврын дагуу, өөрийн биеийн хүчийг төвлөрүүлэн зөв хийж чадвал эм болно. Дараах дасгалуудыг нэг удаад таваас илүү давтан хийнэ.
1.Хэвтсэн чигээрээ хөлөө харах
Дээш харж гараа ташаандаа авч хэвтэнэ. Биеийн дээд хэсэг ба толгойгоо өргөж 10 секундын турш хөлийн үзүүрийг харсны дараа 10 секунд амарна.
2.Бүсэлхийгээ өргөх
Хэвтсэн чигээрээ бүсэлхийн хэсэгтээ хүч өгч дээшээ өргөнө. Энэ үед хөлөө цэх тэнийлгэн бүсэлхийгээ чөлөөтэй өргөгдөхөөр болгон 10 секундын турш барина.
3.Бүсэлхийгээ наалдуулах
Бүсэлхийдээ хүч өгч шаланд наалдуулна. Энэ үед хөлөө өргөж, бүсэлхийгээ шаланд сайн наалдуулна.
4.Хөлөө нугалж өгзгөө өргөх
нэг хөлөө өвдгөөр нь нугалж дээш өргөөд, хоёр гараараа барьж өгзөгний булчингаа чангалж өргөнө. Дараа нь нөгөө хөлөө ээлжлэн хийх маягаар 10 секундээс илүү хугацаагаар таваас дээш удаа хийнэ.
5.Хэвтээ чигээрээ хөлөө дээш өргөх
Нэг хөлөө шулуун байлгаж, нөгөө хөлөө хүчтэй өргөнө. Арваас дээш удаа давтаад нөгөө хөлөө сольж хийнэ.
6.Хөлөө өргөнгөө биеэ татаж суллах
Хэвтсэн байрлалаасаа хоёр хөлөө зэрэг дээш өргөөд биеэ татаж хоёр гараараа их биеэ тулна. Хөлөө аажуухан хоёр тал уруугаа таваас дээш удаа солино. Хөлөө толгойгоо давуулан буулгаад таван минутын турш барина.
7.Нуруугаа өндийлгөх
Хөлөө өвдгөөрөө нугалж хэвтээд нуруугаараа цэх өндийж, хоёр гараа өвдгөндөө хүргэнэ. Мөн арваас дээш удаа давтана.
8.Хэвлийн массаж
Хэвтэж буй байрлалаасаа гарынхаа алганд хүчээ төвлөрүүлж хэвлийгээ цагийн зүүний дагуу аажуухан тойруулж массаж хийнэ. Үүнийг арваас дээш удаа давтан хийнэ.
Өтгөн хатах зовуурь нь тухайн хүний хоололтын байдал, өтгөн хатахад нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлох, ялангуяа өтгөх хатах шинжийг илрүүлэхэд тустай асуумж болон шинжилгээ төлөвлөх шаардлагатай тул мэргэжлийн эмчид хандах нь ихээхэн ач холбогдолтой.скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан