Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар /ЭМДЕГ/-тай гэрээ хийсэн дурын эмийн сангаасиргэд энэ сарын 2-ноос эхлэнхөнгөлөлттэй үнээр эм авах боломжтой болсон.Мөнэнэ жилээс иргэдэд үзүүлэх хөнгөлөлттэй эмийн үйлчилгээг хүртээмжтэй болгох зорилгоор санхүүжилтийг нь нэмсэн тул иргэд сарын эхний өдрүүдэд оочер дугаар үүсгэх шаардлагагүйгЭМДЕГ-ындарга Л.Бямбасүрэн мэдэгдэж байна.
Түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг хэрхэн боловсруулдаг вэ?
-Энэ удаагийн хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг боловсруулахдаа Олон улсын аргачлалын дагуу буюу хүн амын дунд зонхилон тохиолдож буй өвчлөлд суурилж уг өвчнийг амбулаториор эмчлэхэд шаардлагатай эмчилгээний эмийг сонгон оруулснаар зарчмын том өөрчлөлтийг нэвтрүүлсэн гэж үзэж байгаа. Зонхилон тохиолдож буй өвчлөлөөс нас баралтын тэргүүлэх шалтгаант өвчлөлүүд, эмнэлэгт хэвтэлтийг цөөлөх, эм ууснаас иргэдийг санхүүгийн эрсдэлд оруулах зэрэг сөрөг нөлөөлөл бүхий нийт 111 өвчнийг сонгон, олон улсад ашигладаг эмнэл зүйн удирдамжид заасан, эдгээр өвчний үед хэрэглэх шаардлагатай эмүүдийг жагсаалтад орууллаа.
Өөрөөр хэлбэл, энэхүү жагсаалтад Олон улсад ашигладаг эмнэл зүйн удирдамжид заасан, дээрх өвчний үед уух шаардлагатай стандарт, тун хэмжээ бүхий эмүүд багтсан.
Өмнөх жагсаалтаас энэ удаагийн жагсаалтад эмийн тоо 290 орчмоор багассан. Өмнөх жагсаалтыг сонгохдоо нэг эм 0.25, 0.5, 0.75, 1 гр гэх мэт дөрвөн тунтай байхад тунг нь бүгдийг нь оруулдаг байсан. Энэ удаа Олон улсын эмнэл зүйн удирдамжийн дагуу тухайн өвчний үед тохирох зохистой тунг нь оруулсан.
Зохистой тун гэдэг нь чухал ач холбогдолтой. Учир нь эм гэдэг нэг талдаа эм боловч нөгөө талдаа тунг нь хэтрүүлэх, стандарт шаардлагаас нь өөрөөр хэрэглэвэл хор болно шүү дээ. Тэгэхлээр хөнгөлөлттэй жороор олгох эм зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад багтсан байх ёстой, жороор олгох ёстой, Монгол Улсын эмийн улсын бүртгэлд бүртгэлтэй байх ёстой, эмнэл зүйн хувьд үр дүнтэй, эдийн засгийн хувьд үр ашигтай байх ёстой гэсэн шалгуураар сонгосон.
-Хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг шинэчлэн батлахдаа эмийг 30-70 хувь хөнгөлнө гэж тусгажээ. Жишээ нь, ямар өвчний эмийг 70 хувь хүртэл хөнгөлж байгаа вэ?
-Хөнгөлөлттэй эмийн жагсаалтадэмийг сонгохдоо амбулаторийн үзлэгт суурилсан, эдийн засаг, эмчилгээний хувьд үр дүнтэй, иргэдийг санхүүгийн эрсдэлд оруулахаас сэргийлсэн байх ёстой.Хамгийн гол нь жагсаалтад эмч нар, мэргэжлийн салбар зөвлөл, холбоодоос ирүүлсэн санал зөвлөмжийг тусгасан. Тухайлбал, зүрх судас, чихрийн шижин, даралт ихсэх, бөөрний өвчин, эрхтэн шилжүүлэх, амьсгалын тогтолцооны гэхчлэн мэргэжлийн салбар зөвлөл ЭМЯ-ны дэргэдажилладаг. Мөн Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт 100 гаруй эмч мэргэжилтнийг цуглуулж санал солилцсон. Даралтны валтарсан эм гэхэд 840 төгрөг байсныг тавин хувь хөнгөлөөд 420 төгрөг болгосон байх жишээтэй.
-Тэгвэл эмийн дээд үнийг хэрхэн тогтоодог вэ?
-Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөх эмийн дээд хязгаарыг тогтоохдоо Гааль татвар санхүүгийн мэдээллийн технологийн төвийн Е-баримт бүртгэлийн системийн 2019-2020 оны өгөгдөлд суурилж, тухайн эмийн зах зээл дээрх нэгжийн үнээр тогтоосон.Тиймээс энэ удаагийн сонгосон эмийн дээд үнийг маш бодитой тогтоосон гэж үзэж байгаа. Өмнө нь эмийн үнийг хайрцгаар нь тогтоодог байсан бол, одоо нэг ширхэг эмийн нэгжийн үнийн дээд хязгаарыг тогтоосон. Тиймээс иргэд өөрийн хэрэгцээ шаардлагад тохирсон эмийг тоогоороо авах боломж үүссэн. Тэгэхгүйгээр хайрцгаар нь тогтооход 10 ширхэг эм бичсэн байлаа гэхэд 30 ширхэг эмийг хайрцагтай нь авах нөхцөл байдал үүсэж байсан учраас энэ удаа иргэдийн зохистой хэрэглээнд эерэг нөлөөтэй сонголт болсон.
-Тэгэхээр хөнгөлөлттэй эмийг нарийн мэргэжлийн эмч нар ч бичих боломжтой болсон уу?
-Хөнгөлөлттэй эмийгзөвхөн өрхийн эрүүл мэндийн төв, сумын эрүүл мэндийн төвийн эмч нар бичдэг байсан. Өөрөөр хэлбэл, анхан шатны эрүүл мэндийн байгууллагад ажилладаг эмч нар гэсэн үг. Иргэд лавлагаа шатны нарийн мэргэжлийн эмчид үзүүлээд бичүүлсэн эмээ өрхийн эрүүл мэндийн төвийн эмчид очиж цахимжорхуулуулж бичүүлдэг байсан. Ингэхээр тухайн өрхийн эрүүл мэндийн төвийн ачаалал50хувиар нэмэгддэг,иргэд лавлагаа төвд үзүүлж, шинжилгээ өгөөд дахин өрхийн эмнэлэг рүү явахад ачаалал чирэгдэлтэй байсан. Тиймээс энэ асуудлыг бүрэн шийдэж чадсан.
Өнөөдрийн байдлаар 6500 гаруй жор бичиж байгаа. Амбулаториор тусламж үйлчилгээ үзүүлж буй өрх, сум, нэгдсэн эмнэлгийн амбулатори, лавлагаа шатлал, хавдар, халдвартын эмч нар бичнэ.
Ингэснээр өрхийн эмнэлгийн ачаалалтөдийгүй иргэдэд учирч буй чирэгдлийг бууруулж байгаа.
Эмч эмийн жор бичихдээ ерөнхий нэршлээр бичих ёстой. Жишээ нь, амокциллин кауланный хүчил гэдэг эмийн худалдааны нэршил нь 78 байдаг юм байна. Тэгэхээриргэн Индонез, Герман, Орост үйлдвэрлэсэн гээд 78 төрлөөсөөрөөсонгохэрхийг өгөх ёстой. Тиймээс ерөнхий нэршлээр нь эмийн жор бичнэ.
-Цахим жор бичилт гээд улам хүндрэлтэй боллоо, өрхийн эмч нар өөрсдөө сайн мэдэхгүйгээс бэрхшээл учруулна гэж иргэд шүүмжилж байна?
-Энэ удаа бид хурууны хээний технологийг шинээр нэвтрүүлж байна.Гэртээ цахилгаан тоног төхөөрөмж авахад шинээр тохируулдаг шүү дээ. Хурууны системд бас тохируулах хэрэгтэй.Эмнэлгүүд өнгөрсөн баасан гарагт хурууны хээ уншигчаа авсан юм билээ. Хэрэгцээ шаардлага үүсэхэд импортлогчид дэмжлэг үзүүлж оруулж ирсэн байх. Тэгэхээрхурууны хээ уншигчийгтохируулна, системтэйгээ холбоно.
Хурууны хээ уншигч байхгүй байхад эм авдаггүй иргэдийн регистрийн жор ашиглаад хөнгөлөлттэй эмийн жор бичүүлээд эмийн сангаас эм авсан тохиолдол байдаг юм билээ. Энэ асуудлыгхууль хяналтын байгууллага шалгаж байгаа. Өмнө ньжишээ нь, иргэн Дорж таван эмчид очоод хөнгөлөлттэй эм бичүүлэн эмийн сангаас авдаг байсан нь нээлттэй байсан. Гэтэл үүнийг хоёр гурван жилийн өмнөөс цахимд оруулан нэг хүн сард нэг л эм бичүүлэхээр болгон хязгаарласан. Гэтэл эмнэлгийн тусламж үйлчилгээ авахгүй хүнийрегистрийн дугаарыг ашиглан шамшигдуулах явдал гарч байсан. Тухайлбал, нэг хүн 8-9 сая төгрөгийн эм хөнгөлөлтөөр авсан байсан. Түүнийг өөрөө бүгдийг нь уухгүй нь лав. Эсвэл нэг эмч, эмийн сан хоорондоо холбоотой, байнга тухайнэмийг бичиж байдаг. Үүнд нь эмч заавал оролцож байна. Эмч кодтой байсан. Тиймээс бид эмийг зөв тунгаар, зөв хүнд ньхүргэх зорилгоор хурууны хээ уншигчийг ашиглаж байна. Тэгэхээр хурууны хээ уншигчийг жор бичсэн эмч, эм бичүүлж буй иргэн хоёулааашиглахад цахимд хадгалагдаад үлдэнэ. Тэгэхээр эмч хэчнээн кодтой ч гэсэн дахин регистр ашиглаж эм бичих боломжгүй болно.
Даатгалын санг зөв хүнд нь зөв эрэмбийн дагуу, зөв системээр хүргэх ёстой. Иргэдийн даатгал төлж байгаа мөнгө,төрөөс зарим иргэдийн даатгалыг даах төсвийн мөнгийг үр ашигтай зарцуулах ёстой.
Өмнө нь эмийн сангуудад урьдчилж төсөв олгодог байсан. Сард төдөн төгрөгийн хөнгөлөлтэй эмээр үйлчилнэ шүү, түүнийг чинь өгнө гээд урьчилж төсөв хуваарилдаг байсан. Энэ нь буруу юм байна.
Эмийн сангуудад төсөв хуваарилахадхуваарилалтын тэгш бус зарчим үйлчилж байсан. Зарим эмийн санд хэтэрхий их төсөв заримд нь бага тогтоодог байсан. Тухайн үед эмийн хангалт сайтай эмийн сангийн эм хурдан дуусдаг. Эмийн төсөв нь хэт өндөр хуваарилагдсан эмийн сангууд эмээ хурдан борлуулахын тулд дээр дурдсан шамшигдуулалтыг ашиглаж эхэлсэн. Тэгэхээр энэ удаа гүйцэтгэлээр нь санхүүжүүлэх болж байгаа.Учир ньхурууны хээ уншигч гээд хяналтын систем нэвтрүүлж байгаа юм. Эмч жор бичихдээ заавал өвчтэй хүнд бичнэ. Өмнө нь надад эм биччихээрэй гэдэг байсан болодооүзлэгтэй нь цахимаархолбож байгаа юм.
-Цахим жор бичих бэлтгэлээ хэрхэн хангав?
-Энэхүү шинэчлэл маань иргэд, эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сан, эмнэлэг даатгалын байгууллага гэх мэт олон оролцогч талуудын өмнө нь тогтсон үйл ажиллагаанд тодорхой өөрчлөлт оруулж байгаа.Бидшинэчлэлээ асуудалгүй хийх талаас ихээхэн анхаарч ажилласан. Гэвч аливаа шинэчлэлд гэнэтийн тооцоолоогүй жижиг асуудлууд тулгардаг.Бидэнд туршилт хийх цаг хугацаа, боломж байгаагүй. Хөнгөлөлттэй эмийг туршихын тулд эмийн санд заавал хөнгөлөлттэй эм байж байж турших байтал сарын эхэнд хөнгөлөлттэй эм дуусчихсан. Хэдий ийм чболзошгүй эрсдэлийг тооцсон.Түүнээс гаднахөнгөлөлттэй эмэнд олгох санхүүжилт хангалттай учир иргэд урьдынх шигээ сарын эхэнд очиж дугаарлан бөөгнөрөл үүсгэмээргүй байна. Сарын сүүлд байсан ч эм байж л байна.Санхүүжилтийг нэмэгдүүлсэнучир эм дуусна гэж битгий айгаарай, битгий эмзэглээрэй. Мөн иргэдийн хяналт чухал.
ЭМДЕГ-ын E-даатгал аппликэйшн бий. Энэхүү аппликэйшныг утсандаа суулгахад иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан бол мэдээлэл очно гэсэн үг. Хурууны хээ уншуулахад E-баримтын системээр хөнгөлөлттэй эм бичүүлж авсан уу, үгүй юу гэдэг асуулт очно.
Түүнд хариулахад ямар зарчмаар олгосныг бид хянаад явна. Эрүүл мэндийн даатгалын мөнгийг үр ашигтай, зохих хүнд нь зохих тусламж үйлчилгээг үзүүлж байж даатгалын мөнгийг үр дүнтэй зарцуулах юм.
-Хөнгөлөлттэй эмийн жагсаалтаас зарим эм хасагдсан. Тухайлбал, даралтны өөр эм уухад таардаггүй гэж иргэд бухимдаж байна.Үүнд хариулт өгөөч?
-Даралтны нийлмэл найрлагатай эм орсон. Олон улсын эмнэл зүйн удирдамжийг үндэслэж хөнгөлөлттэй эмийг сонгосон тухай дээр дурдсан. Энэхүү удирдамжийг дэлхийн 191 оронд хэрэглэдэг. Дотроо Канад, Сингапур, Япон, Солонгост хэрхэн ашиглах олон хувилбартай. Тиймээстухайн хүний өвчинд тохирсон, зохистой эмийг зохистой тунгаар нь олгоё гээд байгаа. Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтаас түүж байгаа учир эм бүрийг багтаахболомжгүй.
Иргэд, эмч нарын хэлж буйгаар манайд эмийн зохисгүй хэрэглээ маш их бий болжээ.
Иргэн өөртөө ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл эмчид үзүүлэлгүйгээр эмийн санд очиж эмийн санчтайгаа ярьж байгаад эм авч уудаг. Өнөөдөр антибиотик үйлчлэхээ больсон гэж ярьж байгаа. Өөрт тохирсон антибиотик хэрэглэх ёстой байтал аль хүчтэй эмийг авч хэрэглэх жишээтэй. Өвчний эхэн үед аль болох бага тунгаар зөөлөн эмээр, бага тунгаар эмчлэх ёстой. Гэтэл олон найрлагатай юмуу, нийлмэл найрлагатай эмээр эхэлчихвэл дараа нь ямар эм уух вэгэсэн асуудал үүсэх вий.Нөгөө талаар иргэдмаань өвчнөө даамжирсны дараа эмнэлэгт хандах тохиолдол нэлээд байдаг.