Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг шинэчилнэ

Эрүүл мэндийн багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбоотойгоор Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг шинэчлэх болжээ. Энэ удаа ес дэх жагсаалтыг батлах бөгөөд өмнөхийг нь 2017 оноос хойш мөрдөж байна. Наймдугаар жагсаалтад өмнө нь хэд хэдэн удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан. Ирэх сараас бүх эмийн сан хөнгөлөлттэй эмээр үйлчилнэ, мөн 2021 онд эм, эмнэлгийн хэрэгслийн агентлагтай болох учраас дээрх жагсаалтыг шинэчлэх нь зүйтэй гэж албаныхан үзжээ. Зайлшгүй шаардлагатай эмийн ес дэх жагсаалтын дагуу Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийн нэр, төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээг бас жагсаалтаар батлах ёстой. Хөнгөлөлттэй үнээр олгох эмийн жагсаалтыг шинэчлэхдээ Монгол Улсад бүртгэсэн, жороор олгох заалттай, зах зээлд тасралтгүй нийлүүлдэг, эмчилгээний удирдамжид заасан, эсэхийг нь харгалздаг. Тэгвэл энэ удаагийнхад үүн дээр нэмээд тухайн эмийн үнэ иргэдэд санхүүгийн дарамт учруулж байна уу, ямар өвчний дагуу эм уух шаардлагатай зэргийг нарийн шалгуураар тогтоож буйгаараа онцлог гэнэ. Мөн хүн амын дунд зонхилон тохиолдох өвчний тархалтыг үндэслэн, даатгуулагчдын 80 хувийг эмийн хөнгөлөлтөд хамруулахаар тооцжээ.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан