НҮБ: Цар тахлын улмаас амны хаалт, бээлийний хаягдал орчныг бохирдуулж байна



Цар тахал дэгдэхээс өмнө хүрээлэн буй орчинд заналхийлж буй гол аюул нь хуванцарын хаягдал байсан бол COVID-19 өвчлөл гарснаар дэлхий даяар амны хаалт, нэг удаагийн бээлий, гар ариутгагчийн хаягдал эрс өсчээ. 
 
Энэ талаар НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал дээр танилцуулсан илтгэлд онцолсон байна. Илтгэлийн зохиогчид "коронавирустэй тэмцэхэд чиглэгдсэн арга хэмжээнүүд хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө үзүүлэх нь их байна" хэмээн тодотгожээ. 
 
"Гудамж, талбай, наран шарлагын газрууд, далай тэнгист хог хаягдлын цунами нүүрлэлээ. Тэр дундаа, амны хаалт, бээлий, гар ариутгагчийн сав, хүнсний бүтээгдэхүүний уутны хаягдал асар ихээр хуримтлагдаж байна" хэмээн илтгэлд цохон тэмдэглэсэн байна. 
 
Олон улсын худалдааны хэлтсийн захирал Памела Коук-Хамильтон "хүмүүсийн аюулгүй байдлыг хангах, өвчнийг зогсооход чиглэгдсэн эд зүйлсийн өдөр тутмын хэрэглээ гэнэт эрс өссөн нь нөхцөл байдлыг хүндрүүлсэн" хэмээн мэдэгджээ. Гэхдээ амны хаалт болон бээлийнүүд асуудлын ердөө нэг хэсэг нь гэдгийг тэрбээр онцлоод, хөл хорио, тусгаарлалтын улмаас хоол хүргэлтийн эрэлт эрс өсч, энэ нь хуванцар хаягдлын хэмжээг хэд дахин өсгөж байгааг цохон тэмдэглэсэн байна.
 
Г.Бямбасүрэн
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан