Нийслэлийн Түргэн тусламжийн төвийнхөн 1450 ширхэг амны хаалт оёжээ

Шинэ коронавирусний халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах ажлын хүрээндНийслэлийнТүргэн тусламжийн төвдотооднөөц бололцоогоо ашиглан амны хаалт оёжээ.
Нийт эмч, сувилагч, жолооч, эмнэлгийн ажилчдын амны хаалтын хэрэгцээг нэмэлтээр хангах, хомсдолоос урьдчилан сэргийлэх, халдвараас хамгаалах зорилгоор 1450 ширхэг амны хаалт оёсон байна.
Нэг удаагийн амны хаалтыг бодвол, харьцангуй зузаавтар бөгөөд нимгэн марлиар доторлосон нь цан цохиж чийгтэхгүй давуу талтай юм. Мөн нарийн резинэн оосортой, ариутгал халдваргүйтгэл хийсэн уг амны хаалтыг угааж ариутган, дахин хэрэглэх боломжтой.
Материалын нийт өртөг 426 900 төгрөг буюу нэг амны хаалт 295 төгрөгийн үнэтэй аж.







скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан