ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргалын мэдээллийг хүргэж байна.
Тэрбээр, Долоодугаар сард 13 нислэгээр 2726 иргэнийг нисэх багийн хамт хүлээн авч эмнэлгийн тусламж үзүүлж байна. Замын-Үүдээр 232, Алтанбулагаар 191 иргэн орж ирсэн. Улсын хэмжээнд тусгаарлах байранд 2487 иргэн байгаагийн 175 нь тав хүртэлх насны хүүхэд байна. Баян-Өлгийд 11, Орхон аймагт 20 иргэн, нийслэлд 1096 иргэн гэрийн тусгаарлалтад байна.
Давхардсан тоогоор 34457 шинжилгээ хийлээ. Коронавирусийн халдварын эрсдэлийн 10 дахь үнэлгээгээр монгол хүн амын дунд халдвар гарах, тархах эрсдэл өндөртэй байна гэсэн үнэлгээ гарсан. Бид сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүлбэл хэрэгжүүлэх халдвар хамгааллын зөвлөмжийг БШУЯ-тай хамтран боловсруулж байна.
ЭХ СУРВАЛЖ: Gogo.mn