ЭМЯ: БНСУ-д Монгол Улсын хоёр иргэн халдвар авсан гэх мэдээлэл ирсэн


Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд  коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдээгүй болохыг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээллээ. 
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Гуравдугаар сарын 19-нд Истанбул-Улаанбаатар чиглэлээр ирсэн 22 хүнээс коронавирус илрээгүй. Ингээд тус онгоцоор ирсэн 46 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй.
Одоогоор 200 гаруй хүний сорьцыг авч үргэлжлүүлэн шинжлэх төлөвлөгөөтэй байна.
Мөн Орхон аймагт тусгаарлагдсан зургаан хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 289 хүн тусгаарлагдан хяналтад байна" гэлээ.
ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: “Өнөөдрийн байдлаар Франц улсад Монгол Улсын иргэн халдвар авсан талаар мэдээлэл ирээгүй байна. БНСУ-д Монгол Улсын хоёр иргэн халдвар авсан гэх мэдээлэл ирсэн” гэлээ.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан