Коронавирусээр халдварласан хүн үнэр, амтыг мэдрэхгүй

Монелловын химийн судалгааны төвийн орлогч захирал Даниел Ридийн ярьж буйгаар коронавирусээр халдварласан өвчтөнүүдэд илэрдэг шинж тэмдэг арилсаны дараа нь үнэр, амтыг мэдэрч чадахгүй болж байгаа талаар дурьджээ. Судалгаанд коронавирус халдварт өвчин хөнгөн хэлбэрээр илэрсэн 417 өвчтөн оролцсон байна. Тэдний 88 хувьд нь амтлах мэдрэхүй алдагдсан бол 86 хувь нь үнэрлэх мэдрэхүйгээ алдсан аж. Үнэрлэх, амтлах мэдрэмжээ алдах нь шинж тэмдгүүдийн нэг бөгөөд энэ шинж тэмдэг нь хэдэн сарын хугацаанд үргэлжилж болзошгүйг судалгааны дүн харуулжээ.
Даниел Рид хэлэхдээ "Судалгаанд оролцсон дөрвөн хүн тутмын нэг нь мэдэгдэхдээ, эдгэрснээс нь хойш хоёр долоо хоногийн дараа үнэрлэх болон амтлах мэдрэхүй нь сэргэсэн. Энэ нь вируст үзүүлж буй бие организмын хариу үйлдэл байж магадгүй юм. Хэрэв ийм шинж тэмдэг илрэхгүй бол халдварт өвчин илүү хүнд хэлбэрээр илэрч болзошгүй юм” хэмээжээ.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан