Коронавирусээр халдварлаад эдгэсэн хүмүүст толгой өвдөх шинж тэмдэг илэрч эхэлжээ

Коронавирусээр халдварласан хүмүүст халуурах, хуурай ханиалгах шинж тэмдэг хамгийн түгээмэл илэрч байгаа ажээ. Үүнээс гадна өөр шинж тэмдэг илрэх тохиолдол ч бий. Тэгвэл вирусээр халдварлаад эдгэсэн хүмүүсийн толгой алхаар цохиж байгаа юм шиг хүчтэй өвдөх тохиолдол бүртгэгдэх болжээ.  Тухайлбал, Солонгосын иргэн 83 настай Пак Сон Ок коронавирусээр халдварласан үед илэрч байсан шинж тэмдгүүд арилж, шинжилгээний хариу сөрөг гарсан ч толгой нь маш хүчтэй өвддөг болсон талаараа “Koreatimes” агентлагт ярьсан байна. Тэрбээр өнгөрсөн сарын 19-нд сүмийн цуглаанд оролцсон бөгөөд 14 хоног тусгаарлагдсан ч тусгаарлалтын сүүлийн өдөр вирусээр халдварласан нь тогтоогджээ.  БНСУ-д коронавирусийн халдвар аваад эдгэсэн хүмүүсийн дунд толгой нь өвдөх шинж тэмдэг олон илэрч байгаа бөгөөд эм уусан ч намдахгүй байгаа аж.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан