ХБНГУ вакцины судалгаанд шаардлагатай санхүүжилтийг босгоход 525 сая евро хандивлав

Европын Холбооны Зөвлөлөөс зохион байгуулсан коронавирусын эсрэг Олон улсын доноруудын Бага хурлын хүрээнд ХБНГУ 525 сая евро хандивлахаа мэдэгдлээ. Тус бага хурал нь засгийн газрууд, аж ахуйн нэгжүүд, олон улсын байгууллагууд болон сангуудын нэгдсэн хүчин чармайлтаар цар тахлын эсрэг дэлхий даяар тэмцэхэд хувь нэмэр оруулах буюу вакцин болон эмийн судалгаанд шаардлагатай санхүүжилтийг босгох зорилготой байв. Энэхүү олон улсын бага хурлын хүрээнд нийт 7,4 тэрбум еврогийн хандив цугларч, Европын Холбооны Зөвлөл хамгийн их буюу 1 тэрбум еврогийн хувь нэмэр оруулахаа мэдэгдлээ.

ХБНГУ-д коронавирусийн халдвараар нийт 166 152 халдвар авч, улмаар 6993 хүн нас барсан үзүүлэлттэй байна. Тэгвэл тус улсад халдвар авч, бүрэн эдгэрсэн хүний тоо 132700-д хүрсэн буюу халдвар авсан нийт иргэдийн 80 орчим хувь нь эмнэлгээс гарч, гэртээ харьсан аж.

Эх сурвалж: Deutsche Welle
Э.Мөрөн
Zuv.mn скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан