БНХАУ-д нийт халдвар авсан иргэдийн 89 хувь нь БҮРЭН ЭДГЭРЧЭЭ

Уушгины хатгалгаа үүсгэдэг шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан 459 өвчтөн бүрэн эдгэрч Ухань хотын эмнэлгээс гарсан гэж Хятад улсын Эрүүл мэндийн үндэсний комиссоос мэдээлэв. Тодруулбал, Ням гарагт гэхэд нийт 72 703 өвчтөн бүрэн эдгэрч, эмнэлгээс гарсан байна гэж тус комисс даваа гарагийн өдөр тутмын тайландаа дурджээ. Ням гарагийн байдлаар эх газрын хэмжээнд коронавирусийн халдварын 81 093 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 3270 хүн уг вирусийн улмаас нас баржээ.
Тэгвэл тус улсад вирусийн халдвар авсан нийт иргэдийн 89 гаруй нь бүрэн эдгэрч, эмнэлгээс гарсан байна. 
Эх сурвалж: Синьхуа агентлаг
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан