COVID-19: Хариуцлага ба ТОРГУУЛЬ


Нэн аюултай вирусийн тархалтын цар хүрээ нэмэгдэхийн хэрээр улс орнууд хөл хорио, хязгаарлалт тавьж, хүнээс хүнд, агаар дуслын замаар халдварладаг титэм вирусийн тархалтыг хазаарлахаар хичээж байна. 
Халдварын тархалтын эхэн үед дэлхийн улс орнууд иргэдээ онц шаардлагагүй бол олон нийтийн газраар явах, аялах зэргээс аль болох татгалзахыг зөвлөж байсан бол нөхцөл байдал хүндэрсэн энэ үед хилээ хааж, зорчигч тээврийн хөдөлгөөнийг зогсоож, хөл хорио тогтоон, улмаар зөвлөгөө, журам дагаагүй хүмүүсийг торгох, хуулийн хариуцлага хүлээлгэх байдлаар эмх журмыг сахиулж байгаа юм. 
Хөл хорионы журам зөрчсөн этгээдүүд дэлхийн улс орнууд ямар хариуцлага тооцож байна вэ? 
  • Хятад, Узбекистан, Израильд хамгийн хатуу торгууль ноогдуулах журам хэрэгжиж байна. Эдгээр орнуудын иргэд хөл хорионы журмыг зөрчвөл 10 болон түүнээс дээш жилийн хорих ялаар шийтгүүлнэ. 
  • Канад улс хамгийн өндөр торгууль ноогдуулж байна. Журам зөрчсөн бол нэг сая доллараар торгуулж мэдэх юм. Харин Аргентин, Чех улсуудад 100-110 мянга хүртэлх долларын торгууль ноогдуулахаар тогтжээ.
  • Асар хурдтайгаар халдвар тархаж байгаа Италид мөн л мөнгөн торгууль ноогдуулах журам гарсан байна. Энэ улсын иргэд хөл хорионы журам зөрчсөн бол 227 ам.долларын торгууль төлнө. 
  • Түүнчлэн АНУ, Их Британи, Өмнөд Солонгос, Орос, Сингапур, Тайвань, Словак, Герман улс хөл хорионы журмыг зөрчвөл захиргааны хариуцлага ноогдуулах юм байна. 
Г.Бямбасүрэн
shuud.mn

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан