НЬЮ-ЙОРК. /Bloomberg/. Дэлхийн хүн амын дор хаяж гуравны нэгд нь шинэ коронавирусээр халдварлах аюул нүүрлэж болзошгүйг АНУ-ын Флорида муж улсын Их сургуулийн дэргэдэх Халдварт өвчний статистикийн төвийн дарга, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэргэдэх шинжээч Айра Лонжини анхааруулжээ.
Хорио цээр нь вирусний тархалтыг зөвхөн удаашруулах боловч зогсоож чадахгүй гэдгийг Лонжини тэмдэглэн хэлсэн байна. Учир нь уг вирус ийм арга хэмжээ авахаас өмнө Хятадын хилээр гарч чаджээ. Одоогийн байдлаар халдвар авсан хүн бүр дунджаар хоёроос гурван хүнд вирусийг халдааж байгаа нь дэлхийн хүн амын гуравны хоёр нь халдвар авахад хүргэж магадгүй гэж тэрбээр цохон тэмдэглэсэн байна.
Үүний зэрэгцээ вирусний тархалтын хурдыг удаашруулах арга замыг олсон хэдий ч дэлхий дээрх хүмүүсийн 30 орчим хувь нь халдвар авах эрсдэлтэй гэж эрдэмтэн мэдэгджээ.
“Хэрэв вирусний хүнээс хүнд халддаг чадвар өөрчлөгдөхгүй бол тандах, тогтоон барих арга нь олигтой үр дүнд хүргэхгүй. Тусгаарлах, хорио цээрийн арга хэмжээ нь вирусний тархалтыг зогсоож чадахгүй" гэж Ложини хэлсэн байна.