Өчигдөр коронавирусийн халдварын шинэ тохиолдол Өмнөд Солонгост 600, Хятадад 125 бүртгэгджээ


Даваа гарагт Хятад даяар коронавирусийн халдварын 125 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь өдөр тутмын тоо баримтыг зарлаж эхэлснээс хойшх хамгийн бага үзүүлэлт болжээ.
Өмнөх өдөр нь тус улсад 202 тохиолдол шинээр илэрсэн юм. Даваа гарагт 31 өвчтөн нас барснаар нийт эндэгдлийн тоог 2,943-т хүргэсэн байна.
125 тохиолдлын 114 нь Covid-19 вирусийн тархалтын голомт Хубэй мужид илэрчээ.
Үхлийн аюултай вирусийн тархалтын шинэ төв болоод байгаа Өмнөд Солонгост өчигдөр халдварын 600 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт тоо нь 4,812-т хүрсэн байна.
Тус улсад халдварын улмаас нас барсан өвчтөний тоо нийт 28 байгаа юм.
Нийт халдварын тохиолдлын 60 орчим хувийг Дэгү хотын Шинчёнжи сүмийн гишүүд бүрдүүлж байна.
Өчигдөр илэрсэн 600 тохиолдлын 519 нь Дэгү хот, 61 нь түүнтэй хил залгаа Умард Гёнсан мужид илэрчээ.
Өчигдөр орой Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын мэргэжилтнүүд Ираны нийслэлд газардсан байна. Иран улс нь шинэ коронавирусийн халдварын улмаас нас барсан өвчтөний тоогоор дэлхийд Хятадын дараа хоёрдугаарт бичигдэж байгаа юм.
Арабын Нэгдсэн Эмират Улсаас тусгай үүргийн нисэх онгоцоор Тегеранд буусан ДЭМБ-ын мэргэжилтнүүд 15,000 ширхэг хамгаалалтын хувцас хэрэглэл, 100,000 оношлуур тусламж болгон авчирсан байна.
Эх сурвалж: South China Morning Post, Yonhap News
Э.СЭМҮҮН, IKON.MN
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан