Хятадад коронавирусний халдварын 3694 шинэ тохиолдол бүртгэгджээ

Хятад улсын мужийн түвшний засаг захиргааны 31 бүс нутагт лхагва гарагт шинэ төрлийн коронавирусээр үүсгэгддэг уушгины хатгалгааны 3694 шинэ тохиолдол бүртгэгдэж, уг өвчний улмаас 73 хүн нас баржээ.
Үндэсний эрүүл мэндийн комиссын өдөр тутмын тайлан мэдээнд дурдсанаар, лхагва гарагийн оройны байдлаар коронавирусээр халдварласан хүмүүсийн тоо 28018 хүрч, нийт 563 хүн нас барсан байна. Мөн коронавирусний халдвар авсан байх магадлалтай тохиолдлын тоо 24702 хүрч, биеийн байдал хүнд хүний тоо 3859 хүрчээ
Үүнээс гадна эмнэлгээс гарсан хүний нийт тоо 1153 хүрсэн байна.
Лхагва гарагт нас барсан хүмүүсийн 70 нь Хубэй мужид, 1 нь Тяньжиньд, 1 нь Хэйлунжянд, 1 нь Гуйжоуд тус тус бүртгэгдсэн байна. Мөн тухайн өдөрт 640 хүний биеийн байдал хүндэрсэн бол 261 хүн эдгэрэн эмнэлгээс гарчээ.
 
 
Э.ХуланЭх сурвалж: Монцамэ агентлаг
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан