Хятадад шинэ төрлийн титэм вирус дэгдсэний улмаас Америкийн The Walt Disney Company 175 сая ам.долларын хохирол амссан гэнэ. Энэ мэдээллийг тус компанийн санхүү эрхэлсэн ерөнхий захирал Кристин Маккарти хэвлэлд өгчээ.
Түүний өгүүлснээр, өвчлөл тархахаас урьдчилан сэргийлэх хүрээнд Шанхай болон Хонконгод Диснейн хоёр парк түр хугацаанд хаагдсан байна. Шанхайн парк хаагдсанаар 135 сая ам.доллараар хохирсон бол Хонконгийн парк хааснаас үүдсэн хохирол 40 орчим сая доллар болж байгаа гэнэ.
Г.Бямбасүрэн
Shuud.mn