Шинэ төрлийн титэм вирусээр үүсгэгдсэн өвчний улмаас хүн нас барсан хоёр дахь тохиолдол Хятадын Ухань хотод гарсан талаар “NHK” агентлаг мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, 69 настай эр дотор эрхтэн ихээр гэмтсэн байдалтайгаар эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд түүнийг шинэ төрлийн титэм вирусээр өвчилсөн гэж эмч нар таамаглаж байгаа юм байна. Тэрбээр энэ төрлийн вирусийн улмаас амиа алдсан хоёр дахь хүн болжээ. Одоогоор Ухань хотод 41 хүн титэм вирусээр үүсгэгдсэн өвчнөөр өвдсөн гэж оношлогдсон байна. Түүнчлэн энэ сарын 16-ны өдөр Японд титэм вирусийн анхны тохиолдол бүртгэгдсэн. Өвчтөн Японд амьдардаг БНХАУ-ын иргэн байсан. Шинэ төрлийн вирус бүртгэгдсэнтэй холбоотойгоор Японы эрх баригчид тусгай хэлтэс байгуулсан байна.