ТИТЭМ ВИРУС: Уралын эрдэмтэд өөрсдийн бүтээсэн эмийг санал болгожээ

Екатеринбург хотноо эрдэмтэд 30 жилийн тэртээ гарган авсан ханиадны эмийг дахин танилцуулжээ. Тэдний өгүүлснээр энэ бэлдмэл Хятадад гарсан титэм вирусийг эмчлэх чадвартай гэнэ. 
 
"Российская газета"-ын мэдээлснээр вирусийн эсрэг энэ бэлдмэлийг Уралын холбооны их сургууль, Оросын Шинжлэх ухааны академийн Уралын салбарын органик синтезийн хүрээлэн, Санкт-Петербург дахь хүрээлэн болон бусад газруудын эрдэм шинжилгээний ажилтнууд хамтран гарган авсан байна. Энэ эмийг 2016 онд Рио-де-Жанейро хотод Олимп зохион байгуулагдах үеэр Зика вирусийн эсрэг болон Красноярск хотноо хачигны энцефалимтыг эмчлэхэд ашиглахад үр дүнгээ өгч байжээ. 
 
"Энэ эм титэм вирус ч багтдаг РНК-вирусийн бүлэгтэй тэмцдэг. Лабораторийн туршилтуудын явцад гарган авсан оригиналь молекулыг агуулдгаараа энэ бэлдмэл онцлогтой" хэмээн эмийг гарган авах ажилд оролцсон Уралын холбооны их сургуулийн Хими-технологийн дээд сургуулийн захирал Владимир Русинов өгүүлсэн байна.
 
Түүний өгүүлснээр өвчний шинж тэмдгийг цаг тухайд нь илрүүлэх нь нэн чухал гэнэ.Хятадад дэлгэрэн, бусад улс оронд өвчлөлийн тохиолдол бүртгэгдсэн титэм вирусийг эмчлэхэд  дээрх бэлдмэлийг хараахан ашиглаагүй. Ашиглахын тулд клиникийн туршилт хийж, төрийн байгууллагуудаас зөвшөөрөл авах ёстой юм байна. 

 
Г.Бямбасүрэн
Shuud.mn
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан