​Элэгний C вирусийн ледвир эмийг үнэгүй олгохоор боллоо

Манай улс элэгний өвчлөлөөр дэлхийд дээгүүрт ордог. Иймд элэгний C вирусийн ледвир эмийг Эрүүл мэндийн яам, Монгол Эм Импекс Концерн, хамтран даатгуулагчтай иргэдэд үнэ төлбөргүй олгохоор боллоо. Энэ талаар Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн асуултад хариуллаа.
-Ледвир элэгний C вирусийн эмийг даатгуулагчтай иргэдэд үнэгүй төлбөргүй олгосноор элэгний өвчлөлийн тоо буурах уу?
-Манай улс элэгний өвчлөл тэр дундаа хавдрын нас баралтаар дэлхийд тэргүүлж буй харамсалтай мэдээ байна. Иймд Засгийн газраас элэгний өвчлөлийг бууруулах, C вирусийн халдварыг таслан зогсоох зорилгоор “Элэг Бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Энэ хөтөлбөрийн хүрээнд элэгний C вирусийн хэд хэдэн эмийг шат дараалалтайгаар үнийг бууруулах, даатгуулагчаас гарах зардлыг бууруулах тал дээр нэлээд арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байгаа. Тиймээс үр дүнгээ өгнө гэж харж байна
-Харвони гэдэг ч юм уу, бусад элэгний C вирусийн эмээс үйлчилгээний хувьд ямар ялгаатай юм бэ?
-Элэгний Харвони эмтэй үйлчилгээний хувьд адилхан.
-Уг эмийг элэгний C вирусийн ямар үе шатанд нь хэрэглэх юм бэ?
-Сургалтад хамрагдсан эмчийн жороор ледвир эмийг олгоно. Тэгэхээр эмч тухайн хүний шинжилгээний дүнг үзээд ямар үе шатандаа байна. Үүнд тохируулж, эмчийн жорын дагуу хэрэглэнэ.
-Ледвир эмийг өмнө нь хэдэн төгрөгөөр худалдаалдаг байсан юм бэ?
-Ер нь элэгний C вирусийн эсрэг эм нь 340-700 мянган төгрөгийн үнэтэй байсан. Нэг хайрцаг тутмаас 210 мянган төгрөгийг даатгалын сангаас дааж, иргэдэд учирч байгаа санхүүгийн дарамтыг бууруулсан. Ингээд элэгний C виурсийн эмийг шат дараатай бууруулсаар өнөөдөр Монгол Эм Импекс Концернтэй хамтран даатгуулагчаас гарах зардлыг тэглэж байна. Тэгэхээр иргэд Ледвир эмийг эрүүл мэндийн даатгалаараа үнэ төлбөргүй авч хэрэглэнэ.
-Ледвир эмийг хаанаас, аль эмийн сангаас авч болох вэ. Хөдөө орон нутгийн иргэд авч хэрэглэх ямар боломж байна вэ?
-Монгол Эм Импекс Концерн нь улсын хэмжээнд 60 гаруй салбартай. Иймд үйлчлүүлэгч өөрт ойрхон салбараас Mylan компанийн элэгний C вирусийн ледвир эмийг авч болно.


itoim.mnскачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан