Дэлхийн хамгийн өндөр настай мэс засалч таалал төгсчээ

Дэлхийн хамгийн өндөр настай мэс засалчийг санаж байна уу? Бүдүүн гэдэсний мэс засалч, Оросын иргэн Алла Лёвушкина энэ сарын 23-нд 93 насандаа таалал төгсчээ. Тэрээр эрүүл мэндийн шалтгаанаар 2018 оноос эхлэн эмнэлэгт ажиллахаа больсон юм. Тэрээр эрүүл мэндийн салбарт 67 жил зүтгэжээ.
2014 онд Алла Лёвушкина “Алдар” эмчийн шагналыг “Мэргэжилдээ үнэнч” номинациар хүртэж байсан түүхтэй.
Лёвушкина 67 жилийн турш нийт хэдэн мэс засал хийснийг тоолохын аргагүй. Тэрээр өөрийнхөө мэргэжлийг тийм ч хүнд гэж үздэггүй байжээ.
“Надад хамгийн ухаалаг нь эмчлэгч эмч нар санагддаг. Тэд бүгдийг мэддэг, ялгаж салгадаг. Харин мэс засалчид бид бол маш хурдан, хамгийн гол нь тайраад л зүсээд л болчихно” хэмээн ярьсан удаатай.
Лёвушкина амьдралын сүүлийн жилүүддээ жилд 200 мэс засал хийж байжээ. Тэрбээр биеийнхаа талаар “Би хатуу гартай. Бидний гар ер нь чичирдэггүй юм. Мэс засалчдад энэ бол байж боломгүй зүйл” гэж байжээ.
1-4 Дэлхийн хамгийн өндөр настай мэс засалч таалал төгсчээ 3-3 Дэлхийн хамгийн өндөр настай мэс засалч таалал төгсчээЭх сурвалж: lifter.com.ua
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан