30 жилийн турш өдөр бүр хайрцаг тамхи татаж байсан 52 настай тамхичны аймшигт зураг

Хятадын Цянсу мужийн мэс засалчид олон жилийн турш уушгины өвчнөөр шаналж яваад 52 насандаа өөд болсон нэгэн эрийн дотор эрхтнийг гаргаж буй зураг, видео бичлэгийг цацжээ.
Эмч нар энэ баримтаа олон нийтийн сүлжээгээр “Та ингэсэн ч гэсэн татмаар л байна уу” гэсэн гарчигтайгаар гаргаж ирсэн байна.
30 жил тамхи татсан тамхичин нас барсныхаа дараа эрхтнээ бусдад хандивлахыг зөвшөөрсөн гэнэ. Гэвч эмч нар түүний цогцсыг нээгээд л нэг ч эрхтнийг нь шилжүүлэн суулгахын аргагүй болохыг мэджээ.
Ажиллагаа явуулсан доктор Чэний хэлснээр өвчтөн нас барахаасаа өмнө компьютер томографын зураг ороогүй байна. Мэргэжилтнүүд эхлээд оксигенацийн индексийг нь хэмжихэд бүх зүйл хэвийн байсан боловч уушгийг нь гаргаж ирээд л цаашид шилжүүлэн суулгахын аргагүй гэдгийг нь ойлгожээ.
Энэ бичлэгийг Твиттерээр 25 сая гаруй хүн хэрэглэгч үзсэн аж. Зарим хэрэглэгч энэ бичлэгийг “Бүх цаг үеийн хамгийн шилдэг тамхины эсрэг сурталчилгаа” гэжээ.
Тамхидалт нь хорт хавдар үүсгэдэг,  дор хаяж 15 төрлийн өвчин үүсгэгч химийн бодис агуулдаг. Түүнчлэн уушгины нийт хорт хавдрын 70 орчим хувь нь тамхинаас үүсдэг байна.
Тамхинаас болж жилд 1,2 сая хүн амиа алддаг. Тамхичид зүрхний шигдээст өртөх эрсдэл хоёр дахин өндөр, уушгины хорт хавдрын магадлал 30 дахин их байдаг.
Эх сурвалж: lifter.com
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан