Эрүүл байхад дараа нь сурч болно ш дээ, Хотын даргаа!


Сурагчдын амралтыг 7 хоног сунгах эрх нь нийслэлийн Засаг даргад бий!
Сурагчдын амралтыг сунгах тухай саналыг холбогдох газарт хүргүүлсэн байна.
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын II улирлын амралт үргэлжилж байна. Сурагчдын амралт энэ сарын 13-нд дуусах юм.
Хүйтний эрч ид чангарсан энэ үед ханиад томуугийн тархалт өндөр байгаатай холбогдуулан томуугийн тархалтыг тогтоон барихын тулд амралтын хугацааг сунгах саналаа Эрүүл мэндийн яамнаас БСШУСЯ-нд хүргүүлсэн тухай мэдээлэл байна. Энэ талаар БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Очироос тодруулахад,
Амралтын хугацааг сунгах тухай албан бичиг манай яаманд ирээгүй байна. Хэрэв сунгах шаардлагатай бол Эрүүл мэндийн яам албан бичгээ Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханд хүргүүлэх ёстой. Сурагчдын III улирлын амралт хоёр долоо хоногийн хугацаатай. Гуравдугаар улирлын амралтаас нэг долоо хоногийг II улиралд шилжүүлэх эрх нь Нийслэлийн Засаг даргад байгаа. Энэ асуудалд Боловсролын яам заавал оролцох шаардлагагүй" гэв.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан