ХАНИАД ТОМУУ ИХЭССЭН НАЙМАН АЙМГИЙН СУРАГЧДЫН АМРАЛТЫГ СУНГАЛАА

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа өчигдөр “Хичээл сургалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай” тушаал гаргажээ. Тодруулбал, Архангай, Өвөрхангай, Говь-Алтай, Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Увс, Ховд гэсэн найман аймгаас томуу төст өвчний гаралт ихэссэнтэй холбогдуулан ЕБС-ын сурагчдын амралтыг сунгах хүсэлт ирүүлснийг хүлээн авчээ.
Аймаг, сум, тосгон, багийн бүх сурагчдын амралт 12-р сарын 22-ноос эхэлж нэгдүгээр сарын 21-нд хичээл нь орох хуваарьтай байсан юм.
Уг тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааг 2019 оны нэгдүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн хоёрдугаар сарын 4-ний өдрийг хүртэл түр хугацаагаар зогсоосон байна.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан