Сүүлийн жилүүдэд халуун орны хумхаа Монголд зөөвөрлөгдөн орж ирэх болсныг Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс сэрэмжлүүлэв.
Эл өвчний тохиолдол 2009-2018 онд 14 удаа бүртгэгдэж, нэг хүн нас баржээ. Хумхаа өвчнийг дамжуулагч нь гаднын улс орнуудад амьдарч байсан 18-54 насны иргэд аж. Тэдний олонх нь буюу 78.6 хувь нь эрчүүд байна. Түүнчлэн манай улсад ирсэн ийм өвчтэй жуулчдын тоо сүүлийн таван жилд 23 хувиар өссөн байна. Уг өвчний нууц үе нь дунджаар 35 хоног бөгөөд дотор муухайрч, бие тавгүйтэх шинж илэрдэг. Монголд 2014-2018 онд бүртгэгдсэн хумхаа өвчний тохиолдол сүүлийн таван жилээс 1.8 дахин нэмэгдэж, жилд дунджаар 2-3 хүн өвчлөх эрсдэлтэйг Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс анхаарууллаа.
"Засгийн газрын мэдээ" сонин