Дэлхий даяар өдөр бүр нэг сая хүн бэлгийн замын халдварт өвчин тусдаг гэж ДЭМБ мэдээллээ.
"Өдөр бүр, 15-49 насны хүмүүсийн дунд БЗХӨ-ний сая гаруй тохиолдол ажиглагддаг" хэмээн ДЭМБ мэдэгдсэн байна.
Энэ нь жил бүр хламид, заг хүйтэн, трихомониаз, тэмбүү гэсэн дөрвөн төрлийн халдврын 376 сая тохиолдол бүртгэгддэг гэсэн үг юм.
ДЭМБ -ийн мэдээлснээр БЗХӨ-ий тархалтыг зогсоох оролдлогод ямар ч дэвшил гарахгүй байгаа аж.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын нийтлэсэн судалгааны дүнгээс харахад 2016 онд 15-49 насны эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дунд 127 сая хламидын тохиолдол, заг хүйтэн-87 сая, тэмбүү -6,3 сая, трихомоиазын халдвар 156 сая бүртгэгдсэн байна.Сүүлийн үеийн мэдээллээс үзэхэд, дэлхийн 25 хүн тутмын нэг нь дээрх халдваруудын аль нэгийг авсан байдаг гэнэ.
ДЭМБ-ын мэдээлснээр, эдгээр өвчнүүд нь дэлхий даяарх насанд хүрэгчид болон хүүхдүүдийн эрүүл мэндэд ноцтой нөлөө үзүүлдэг байна. Эдгээр өвчнийг эмчилэхгүй удснаар мэдрэл, зүрх судасны өвчин, үргүйдэл, савны гадуурх жирэмслэлт, ураг амьгүй болох, ХДХВ өвчнөөр өвдөх эрсдэл өндөр болдог гэдгийг мэргэжилтнүүд онцолжээ.
2016 оны байдлаар гагцхүү тэмбүү өвчний улмаас 200 мянга орчим ураг амьгүй болсон, нярай эндсэн тохиолдол гарсан байна.