![](/uploads/posts/2018-09/1537514991_potato-1024x570.jpg)
Байхуу цайг амттай болгохын тулд түүнийг хадгалж байгаа саванд нь нимбэгний хальс хийж болно.
Төмсийг хальстай нь чанавал 75, хальсыг нь арилгаж бүхлээр нь чанавал 60-70, хэрчиж чанавал 35-50 хувийн витаминаа хадгалдаг. Харин төмсийг хальстай жигнэвэл түүнээс ч их хэмжээгээр витаминаа хадгалж үлддэг.
Өндөгний муудсан эсэхийг мэдэхийн тулд гэрэлд хар. Муудаагүй өндгөн дотор толбо харагдана, харин муудсан өндөг нэвт гэрэлтэхгүй. Мөн муудсан өндгийг давстай усанд хийхэд хөвнө.