Ходоодны шархыг анагаах нь


 Ходоодны шархлаа нь хүндэрсэн нэг ахимаг хүн игүүшингийн хандыг удаан хугацаагаар аяга аягаар уусаар байгаад эдгэрсэн байна.
 Хойлогны ходоод тун сайн. Нэг аяга хээрийн усыг талд нь ортол ширгээгээд нунтаглаж нүдсэн хойлогны ходоодыг хоолны халбагаар нэг хийгээд 15 минут битүү жигнэж болгоно. Уг шөлөө бөглөө сайтай саванд хийж ууршуулалгүй гээр харанхуй газар хадгалж хэрэглэнэ. Өдөрт хоолны халбагаар 3 удаа нийт 10-14 хоног уувал өвчин тань илааршина.
 Ходоодны шарханд тарваганы тос уувал сайн . Ходоодны шархтай хүн хоногт нэг удаа шөнө дунд үед / 02-03 цагт / 1 халбага тарваганы тос ууна. Шөнө дунд уудаг нь оройн хоол шингэсэн , өглөөний цайнаас нилээд зайтай хэвтэрт байх цаг юм.
 Нарийнтсан хүн өвчний эхний үед чонын ходоод идвэл сайн. Мөн нарийн өвчинд загасны мах нунтаглан гаансаар татвал сайн . Бас нарийн өвчинд сохор номингийн махыг шалз чанаж шөлийг нь 1-5 аяганы хэмжээгээр халуун уувал их сайн. Мөн 3 доошгүй жараахайг амьд залгивал сайн гэдэг .
 Хоолны хордлого байнга авдаг ходоодны өнгөр нь алга болж , үрэвсэлтэй болсон хүн хятад шинэ байцааг сүүдэр газар хатааж нүдээд аяга буцалсан усанд цайны халбагаар нэг хийж таглан 5 минут хандлаад өлөн элгэн дээрээ ууна. Өдөрт 3 удаа хоол идэхээс өмнө уувал үр дүнтэй.
 Ходоодны шарх, 12 нугалаа гэдэс зэрэгт тустай хөх эмийн жорын танилцуулъя. Хөх эм гэдэг нь иоджуулсан цардуул юм. 5 мл бүлээн усанд 10 гр / 1 цайны халбага/ төмсний ардуул , 10 гр элсэн чихэр , 0,4 гр нимбэгний хүчил хийж уусгана. 15 имл ус буцалгаж дээрхи бэлдмэлээ хийж хандлана. Хөрсөн хойно нь 5 хувийн иодын спиртийн уусмал нэг цайны халбагыг нэмдэг. Ингээд тод хөх өнгийн шингэн буюу хөх эм бий болно. Түүнийг таглаатай саванд тасалгааны хэмд олон сар хадгалахад чанараа алдахгүй . Урьдчилан сэргийлэх зорилгоор цайны халбагаар нэгийг 7 хоногт 2 удаа уудаг.  Нэг хүн ходоодны шархтай болоод уджээ. Түүний шарх нэг сорвижин эдгэрч тэгснээ дахидаг байв. Сарын турш хөх эмийг уухад амны эвгүй үнэр арилж ходоодны шарх эдгэрсэн гэсэн рентген хариу гарчээ.
 Ходоод муутай хүн өглөө өлөн элгээрээ 1-2 түүхий өндөг уух хэрэгтэй. Тэгэхдээ өндгийг орой сайтар угаагаад хөргөлгүй байлгавал зохистой. Өндөг уусны дараа 30 минутаас доошгүй хэвтэнэ. Ийнхүү нэг сар өндөг уугаад дараагийн сард цэвэр зөгийн балыг хоолны халбагаар өглөө бүр өлөн элгэн дээрээ ууна. Хэрвээ ходоод тань ихэд муудсан бол бүтэн жил эмчилгээ хийхдээ дунд нь нэг сар амарч хавар намар хоёрт эмчилгээ хийвэл зүгээр.
 Ходоод шархлах буюу хоол зохихгүй бол таван салааг хандалж ууна. Ходоод цөсний өвчинтэй хүмүүс байцааны хатуу голыг чанаж, шүүсийг нь уувал сайн. Мөн Ходоодны архаг үрэвсэлтэй, хүчил багадсан, ходоодны шархлаа. элэг дэлүүний өвчинтэй хүмүүс гэрийн нөхцөлд бэлтгэж авсан байцааны шүүснээс 3-7 хоногийн турш хагас аягаар өдөрт 2-3 удаа хоол идэхээс 40 минутын өмнө бүлээнээр ууна. Гаргаж авсан шүүсээ хөргөчинд 2 хоногоос илүү хадгалж болохгүй.
 Хоол эс шингэвээс ёлын ходоод буцалган ууваас сайн.
 Ходоодны салстах өвчний үед ногоон алим ид. Ногоон алимийг хальслан цэвэрлээд ногоо үрэгчээр үрж исэлдэж харлахаас өмнө урьдаж түргэн иднэ. Өвчин хүндэрсэн үед алим идэхээс өмнө ба хойно 5 цаг хоол идэхгүй . Харин өвчин гайгүй бол 4 цаг, өвчин эдгэрэх тийшээ хандсан бол 3 цаг ямарч хоол ундыг тэвчвэл зохино. Эмчилгээний явцад хоолны шингэц муудвал усаар бургуй тавьна. Хамгийн чухал нь алимны нухаш идэхийн өмнө, хоол хүнс хэрэглэхгүй байхыг анхаарах юм.
 Ходоодны хүчил ихтэй бол луувангийн шүүс уу. Ходоодны хүчил хэдий их байх тусам машиндсан луувангийн шүүсийг төдий чинээ ихээр уух хэрэгтэй ба нилээд хугацааны дараа таны шаналгаа арилж , өвчин дарагдаад ирэх үед луувангийн шүүсийг багасгаж хэрэглэх буюу зогсооно.
 Хоолны шингэц муудвал тараг, богийн шагайн чинээ шар тос, чихэр гурвыг хольж иднэ. Эс бөгөөс зэрлэг гахайн ба чонын ходоодыг хатааж сайтар нүдээд хэдэн өдөр дараалан хоолны өмнө цайны халбагаар буцалсан бүлээн усаар даруулан ууна. Мөн гишүүний үндсийг хандалж өдөрт 2-3 удаа тус бүр нэг аяга уувал тус болно. Ходоод халуу оргиж хоолны шингэц муудваас хар үнээний сүүг хонины сүүтэй хольж буцалгаад уувал сайн.
 Ходоод ба олгойн хийд хонины гадар махан өөх , шар тосны аль нэгийг хар бөс даавуунд шингээж халаагаад гэдэс ходоодны гаднаас 30 минутаас 1 цаг тавьж жигнэвэл тустай. Ямар зүйлийн хоолыг үл шингээнэ тэр зүйлийн идээ хоолыг битүү шатаагаад нүүрсийг гурван удаа нэг тунг уух эс бөгөөс балга архиар даруулан уувал тустай. Махны зүйл үл шингэвээс цагаан лууванг буцалгаж шүүсийг нь ууна. Ер нь хоолны шингэц муудвал хонины уушиг, элэг, цус, өлөн гэдэс гүзээг хувь тэнцүүгээр хийж болгоод нарийн татаж давсаар амталж идвэл хоол сайн шингэж хоолонд дуртай болно. Хоолны шингэц сайжруулах ба ходоодыг засахад согооны савны ус уувал маш сайн.
 Гэдэс ходоодны хүч сулрах ходоод өвдөх, хоолны шингэц муудахад зуун наст хэмээх ургамлыг 150 грамм, зөг ийн бал 250 грамм, таван салаа хэмээх ургамал 100 граммыг 350 грамм порвейн шилэнд дарж өдөрт хоолны халбагаар 3 удаа, бүгд 35-45 хоног уувал сайн хэмээн эдүгээгийн эмч мэргэжилтэнгүүд зөвлөдөг.
 Ходоодны элдэв шарханд чацарганы тосыг хоолны халбагаар өдөрт 3 удаа уувал тустай. Мөн Ходоодны шарханд мянган уулын шүүдэр цэцэг хандалж уух эс бөгөөс хан хөхийн шар буюу шар цэцгийг хандалж ууна. Тэрчлэн ходоодны шарханд тахианы ходоодын хатааж нүдээд цайны халбагаар өдөрт гурван удаа эмийн адилаар ууна. Шинэ сайн төмсний хальсийг цэвэрлэн шүүсийг нь шахаж цэвэрлэж шүүсийг нь өдөрт 2 удаа ууна. Эс бөгөөд төмсний шүүсийг адил хэмжээний сахартай хольж буцалган өтгөн болгож хатаагаад нүдэж усаар зуурч уувал ходоодны шарханд маш сайн.
 Ходоодны бадган өвчинд өөрийн усанд / шээсийг / өдөрт 3 удаа тус бүр нэг аягыг уувал тус болно. Мөн ходоодны эвэр бадган буюу унжралдсан шүлс гоожоод тасрахгүй , хоол орохгүй болсон өвчтэй хүнд зээрд морины шээсийг өдөрт гурван удаа тус бүр нэг аяга уулгахад бадган хайлж дээш доош цагаан цавуу шиг юм гарч бадган эдгэнэ.
 Ходоодны өмөн, хавдар өвчин тусаад удаагүй байхад сохор хар / унгадаг хар хорхой / буюу тонгойдог хар хорхойг 7 ширхэгийг амьдаар нь унгуулахгүйгээр 300 грамм хатуу архинд хийж сэрүүн харанхуй газар уувал сайн.
 Ходоодны архаг өвчнийг анагаадаг хамгийн үр нөлөөтэй нэг арга гэвэл хоолны нэг халбаганаас илүүгүй ургамлын тосыг амандаа балгаж дараа нь мөсөн чихэр юм уу гаатай чихэр хөхөж байгаа юм шиг хөхнө. Залгиж хэрхэвч болохгүй. Энэ эмчилгээг 10-20 хийхэд тос өтгөн байснаа шингэн болно. Ингэсний дараа тосоо нулимж хаяад амаа зайлна. Учир нь тос нь хамаг биеийн хорыг өөртөө шингээсэн байдаг. Эмчилгээг өглөөд нэг удаа өлөн элгэн дээрээ буюу орой унтахын өмнө хийвэл дээр.
 Хоол идэж байхдаа шингэн юм ууж болохгүй, шингэн юм ууснаас хойш 10 минут болоод ходоодноос доошилж өөртэйгээ хамт дэвтсэн хоолны зүйлийг мөн ялгаран гарсан ходоодны шүүстэй нь хамт аваад явчих тул хоол боловсруулахад хамгийн ноцтой саад болдог. Шингэн юм уухгүй хоолоо идэж сурцгаая.скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан