![](/uploads/posts/2018-09/medium/1537349007_f3d457b9a5c35df1great.jpg)
Кофеины хэрэглээг нэмэгдүүлснээр бөөрний архаг өвчтэй хүмүүсийн нас барах магадлал буурах боломжтой гэдгийг эрдэмтдийн явуулсан судалгаа харуулав. Кофеины үйлчлэлийг судлаачид 4863 хүн дээр шалгасан байна. Туршилтад сайн дураар оролцогчдын кофеины хэрэглээ болон тэдний эрүүл мэндийн байдлыг дүгнэв.
Тэгтэл кофеиныг их хэмжээгээр хэрэглэж байсан хүмүүсийн нас барах магадлал таван жилийн хугацаанд бараг 25 хувиар буурчээ. Кофеин зүрх, судасны тогтолцоонд нөлөөлснөөр хамгаалах үйлчилгээ нь нэмэгддэг болох нь тогтоогдов. Кофеин нь судасны ажиллагааг сайжруулж, азотын оксидын боловсруулалтыг нэмэгдүүлдэг.
Өөр нэг судалгаа кофе нь хүний эрүүл мэндэд бүхэлдээ эерэгээр нөлөөлдөг болохыг харуулжээ. Кофеин агуулсан кофе нь зүрх, судасны өвчин, чихрийн шижин, Паркинсоны өвчин зэргээс хамгаалж, хүний насыг уртасгадаг гэнэ. Кофег их хэмжээгээр уусан ч ямар нэг аюул байхгүй гэнэ.
Эх сурвалж www.wikimon.mn