Хэтэрхий их юм уу бага унтдаг хүмүүс зүрх, судасны өвчинд нэрвэгдэх магадлал өндөр гэдгийг АНУ-ын эрдэмтэд өгүүлж байна. Нас ахих тусам ийм хүмүүсийн зүрх "хөгширдөг" байна.
Судлаачид 30-74 насны 12755 насанд хүрсэн хүний мэдээлэлд дүн шинжилгээ хийжээ. Тэгтэл их унтдаг хүмүүсийн зүрх эрт хөгширч байсан аж. Мөн бага унтдаг хүмүүсийн зүрх ч эрт хөгширч байжээ.
Харин өдөрт 7 цаг унтдаг хүмүүсийн зүрх хамгийн залуу байсан гэнэ шүү.
Эх сурвалж www.wikimon.mn