Макмастерын их сургуулийн эрдэмтэд өдөрт гурван удаа сүүн бүтээгдэхүүн хэрэглэвэл зүрх, судасны өвчин болоод цагаасаа өмнө нас барах магадлалыг бууруулна гэдгийг тогтоожээ. Судлаачид 35-70 насны 136 мянга гаруй хүнийг ажиглаад ийм дүгнэлтэд хүрсэн байна. Бараг есөн жилийн хугацаанд эрдэмтэд оролцогчдын хооллолт, эрүүл мэндийн байдал зэрэгт дүн шинжилгээ хийв.
Энэ хугацаанд 6800 хүн нас барж, зүрх, судасны өвчнөөр 8500 гаруй хүн өвджээ. Оролцогчдыг сүүн бүтээгдэхүүн хэрэглэдэг хэрэглээгээр нь дөрвөн бүлэгт хуваасан аж. Тэгтэл сүү, сүүн бүтээгдэхүүнийг хоолондоо ихээр хэрэглэдэг хүмүүс нас барах магадлал буурч байсан гэнэ. Сүүнд аминохүчлүүд, К аминдэм, кальци, магни, кали ихээр агуулагддаг билээ.
Эх сурвалж www.wikimon.mn