НОЙР хулжаадаг ЗУРГААН буруу ЗУРШИЛ

Нойр хулждаг зургаан муу зуршлын талаар “www.wikihow.com” сайт мэдээлжээ.
 
НЭГ
 
 
Таны амрах орчин маш тухтай байх учиртай. Та бөх гэгч нь амарсан үедээ л ажлын бүтээмжтэй байна. Тиймээс та амьдралын хамгийн чухал хэсэг болсон амрах, унтах ороо тун болгоомжтой сонгох хэрэгтэй.
 
ХОЁР
 
 
Гэрлээ унтрааж унтах. Зарим хүмүүс гэрлээ унтраахгүй унтдаг. Ихэнхдээ харанхуйгаас айдаг хүмүүс гэрэлтэйгээ унтдаг. Гэхдээ нойр харанхуй, нам гүн орчинд л сайн хүрдэг. Тиймээс та төсөөллөөс үүдэлтэй айдсаа үлдэн хөөж, эрүүл мэндийнхээ төлөө гэрлээ унтрааж унтах хэрэгтэй.
 
ГУРАВ
 
 
Унтахаасаа өмнө гар утас зэргийг ашиглах хэрэггүй. Ухаалаг техник төхөөрөмж таны нойрыг үргээж, таныг улам л ядраах эрсдэлтэй.
 
ДӨРӨВ
 
 
Тогтсон цагтаа унтаж сурсан сэрүүлэг ашиглахгүйгээр хүссэн  цагтаа сэрнэ. Эрхэм та тиймээс цагийн хуваарь гаргаж, хэзээ амрах вэ гэдгээ нарийн тооцоол
 
ТАВ
 
 
Унтахаасаа өмнө архи, согтууруулах ундаа хэрэглэх, кофе уухаас татгалзах.
 
ЗУРГАА
 
 
Буруу зуршил. Ихэнх хүн телевизэр зэрэг үзэж байхдаа буйдан, сандал дээр унтчихдаг буруу зуршилтай. Хэдий та гэрэлтэй, дуу чимээтэй орчинд унтсан ч гэсэн таны тархи ажилласаар байдаг.
 
Б.Дэлгэрцэцэг
 
shuud.mn

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан