Нойр муутай хоносноор хорт хавдрын эсийн өсөлтийг нэмэгдүүлдэг


Нойр муутай  хонох нь хорт хавдрыг идэвхжүүлдэг тухай эрдэмтэд баталжээ. Тэд хулгана дээр туршилт хийсэн бөгөөд нойр муутай унтсан хулганы хорт хавдар идэвхжиж байгааг судлаачид олж мэдсэн байна. 

Чикагогийн  хүүхдийн эрүүл мэндийн их сургуулийн хүүхдийн эмнэл зүйн хүрээлэнгийн захирал Дэвид Гозал “Хорт хавдар судлал” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Хүмүүс ажил ихтэй үедээ эсвэл маш олон ажил төлөвлөж бодох нь нойргүйдэлд хүргэдэг. Нойр муутай хоносноор хорт хавдрын эсийн өсөлтийг нэмэгдүүлдэг” гэжээ. 

Түүний ярьснаар хүмүүс орой нойр хүрсэн үедээ унтах шаардлагатай. “Нойр хүрэх нь тархи амрах ёстойг анхааруулж байгаа юм. Тархи сайн амрах нь таны биеийг эрүүл байлгахад чухал үүрэгтэй юм” гэж Дэвид Гозал онцолсон байна. 

Тэрбээр “Унтахынхаа өмнө элдэв бодлоосоо салах хэрэгтэй. Нойр хулжих нь биеийн эсэргүүцлийг бууруулах аюултай” гэжээ. 

АНУ-ын Өвчний хяналт, судалгааны төвийнхний тогтоосноор тус улсын 70 сая гаруй иргэн нойргүйдлийн ямар нэг асуудалтай байдаг аж. Мөн хорт хавдрын улмаас эмнэлэгт оношлуулж буй хүмүүсийн 64 хувь нь шөнө бага унтдаг, нойргүйдлийн асуудалтай хүмүүс байдаг гэнэ. 
Эх сурвалж http://www.info.mn
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан