Нүдний бүлцэнг хэрхэн арилгах талаар “www.wikihow.com” сайт мэдээлжээ.
Алхам №1

Ус сайн уух.
Алхам №2

Өргөст хэмх нимгэн хэрчээд нүдэн дээрээ тавих. Үргэлжлэх хугацаа 5 минут.
Алхам №3

Та унтахдаа үргэлж нүднийхээ будгийг арилгаарай. Нүдний будгаа арилгахгүйгээр унтах үед өглөө сэрэхэд таны нүд бүлцийсэн байх болно.
Алхам №4

Нүд бүлцийсэн үед та төмс нимгэн хэрчээд тавиарай. Үргэлжлэх хугацаа 5 минут.
Алхам №5

Орой унтахаасаа өмнө арьсаа амраах хэрэгтэй.
Алхам №6

Зовхины тос түрхээд унтах үед нүд бүлцийх нь бага.
Алхам №7

Эрт унтаж амрах. Амралтгүй явах, олон цаг ном унших, тоглоом тоглох, компютер болон зурагт ширтэх үед өглөө таны нүд бүлцийсэн байдаг.
Алхам №8

Орой унтахдаа халуун ногоотой зүйл хэрэглэхгүй байх.
Алхам №9

Согтууруулах ундаа хэрэглэсний маргааш нүд бүлцийнэ.
Б.Дэлгэрцэцэг
Shuud.mn