Багачууд өдөрт 1-1.5 цаг зурагт үзэх харааны чадвартай

Нүд бол хүний мэдрэхүйн эрхтнүүдээс хамгийн нарийн зохион байгуулалттай эмзэг эрхтэн. Бид харах эрхтнийхээ тусламжтайгаар хүний танин мэдэх үйл ажиллагааны 90 хувийг таньж мэддэг. Гэтэл бидний ажиллаж, амьдрах орчин нөхцөл, техник, технологийн хөгжлөөс шалтгаалан өнөө үед нүдний ойрын харааны ачаалал эрс нэмэгдсэнээр хотжилтын эмгэгийн нэг болох хараа муудалт ихэсч, энэ өвчнөөр хүүхэд, залуучууд өвдөх нь ихсэв.  

Тиймээс нүдээ хайрлаж, хамгаалан харааны хямралаас урьдчилан сэргийлэхийн тулд эрүүл ахуйн энгийн дэглэм сахих хэрэгтэй.

Зөв суу. Ойр харааны ажлын үед нүдэндээ дарамт учруулахгүйгээр зөв сууж дадах хэрэгтэй. Үүнд толгой, нуруу цэх, цээж тэнэгэр, хөл улаараа бүрэн гишгэсэн, уншиж бичиж байгаа нь нүднээс 20-40 см-ийн зайтай, хоёр гараа ширээн дээр тавьж суух нь зөв суулт юм. Ихэнх тохиолдолд сургууль, гэртээ буруу сууж хичээллэж ажилласнаас биеийн галбирт өөрчлөлт орж нуруу мурийж бөгтийх явдал гардаг.

Гэрлээ тохируул.
 Хэвтэж унших, үзэх нь нүдний цусан хангамжийг муутган гэрлийн тусгал буруу байдгаас нүдний булчин цуцаж хараанд муугаар нөлөөлдөг.

Зурагтыг хэдэн цаг үзэх вэ. Нүдийг ядраадаг харш нөлөөний нэг бол амралт, дэглэмгүй зурагт үзэх явдал. Тиймээс гурав хүртэлх насны хүүхдэд ядраах нөлөөтэй учраас зурагт үзүүлэх нь хортой. Бага насны хүүхэд өдөрт 1-1.5 цагийн нэвтрүүлэг үзэх харааны чадвартай. Ямар ч насны хүн дэлгэц удаан ширтэхэд нүд сульдаж байгаа нь мэдрэгддэгийг хүүхдүүд бага ухаардаг.

Нүд амраах дасгал хий. Орчин үед дэлгэцтэй ажилладаг хэрэглээ харааны ачааллыг эрс нэмж байгаа нь тодорхой. Харааг алсын зайнд шилжүүлэх дасгал хийхээс эхлэн нүдээ амраах боломжуудыг сайн анхаарах шаардлагатай. 
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан