Ойрын хараа муудахаас сэргийлэх арга

Ойрын хараа муудах нь одоогийн залуус, хүүхдүүдэд тулгараад байгаа эрүүл мэндийн асуудал болно.
ичээл сурлагын дарамт хүнд, гар утас их харах зэрэг нь ойрын хараа муудах аюулыг нэмэгдүүлж байгаа аж. Ингээд өдөр тутамдаа анхааралдаа авах, нүд хамгаалах хэдэн аргыг танилцуулъя. 
Тэгш зөв сууна. Хичээл сурлага, үргэлж сууж ажилладаг хүмүүс тэгш зөв суухыг анхаарч, хүзүү сээр, нуруу, хөл гар хөшиж чинэх, нүд ядрахаас зайлсхийж байвал зохино.
Үргэлж нүдээ цавчина. Хүмүүс компьютер дээр ажиллахдаа нүдээ цавчихаа мартдаг мэт харагддаг. Энэ нь нулимс нүдийг чийгшүүлж гулгамтгай болгох үйлдлийг бууруулдаг. Тиймээс үргэлж нүдээ цавчиж байхыг анхаараарай. Урт хугацаанд компьютер дээр ажилладаг хүмүүс зохиомол нулимс хэрэглэсэн ч болно.
Нүдний дасгал хийж нүдний ядаргааг тайлна. Таван метрийн зайтай зүйлийг хагас минут харж, нүдний булчинг сулруулна. Дараа нь 30 cm зайтай зүйлийг харж нүдний булчинг чангаруулна. Холыг харах ба ойрыг харахыг ээлжлүүлэн тус бүр 10-15 минут хийх ба өдөрт 3-4 удаа хийнэ. Энэ мэт дасгал нь нүдний физиологийн зохицуулалтыг чадварыг сайжруулж, нүдний харааг хамгаалах зорилгод хүрэх боломжтой.
Нүдийг хамгаалдаг өнгө. Ногоон өнгө нь хүүхэд багачуудын нүдний эрүүл мэндэд тустай байдаг. Улаан шар өнгөний ойлт нь хурц, нүдэнд өгөх сэдэлт нь их байдаг. Ногоон өнгөний ойлт нь дунд зэргийн байх бөгөөд хүний мэдрэлийн систем, тархины давхарга ба нүдний торлог бүрхэвчид хэт чанга сэдэлт өгдөггүй. Үүнээс гадна ногоон өнгөтэй ургамал нь хурц гэрлийн нүдэнд өгөх хүчтэй сэдэлтийг бууруулаад барахгүй нүдэнд хортой гаднах туяаг шингээн авдаг байна.
Найруулагч:
Улаанаа
Эх сурвалж:
http://www.mgyxw.net
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан