Нүдний даралт ихсэх өвчин гэдэг нь нүдний дотоод даралт хэвийн хэмжээнээс ихэсч харааны мэдрэлийг гэмтээж, аажмаар хараа мууддаг.
Нүдний даралт өвчнөөр алдсан хараа дахиж сэргэдэггүй учир хүний амьдралд эргэшгүй хохирол учруулна. Нүдний даралт өвчин нийт хүн амд элбэг тохиолддог ба 40 наснаас эхлэн үзүүлж онош тогтоолговол 90 хувьд нь урьдчилан сэргийлж болох ба эмчилгээний үр дүнд 85 хувь хүрдэг.
Нүдний даралт өвчний эмчилгээний үндсэн зорилго нь харааг сайжруулахад биш одоо байгаа харааг хадгалахад оршино. Нүдний дотоод даралт хэвийн байх үед өвчин даамжирдаггүй. Эмийн эмчилгээнд нүдний даралт буухгүй байвал цаг алдалгүй мэс засал хийлгэх шаардлагатай.
Нүдний эмийг эмчийн зааврын дагуу дусааж, эмчилгээг тасалж болохгүй. Нүдний эмчийн хяналтад байж заасан хугацаанд тогтмол ирж үзүүлэх хэрэгтэй. Архи, дарс, шар айраг, айраг болон кофе, халуун ногоотой хоол хориглоно. Мөн ууранд орох, шавар тавиулахыг хориглоно. Өрөө гэрэлтүүлэг сайтай байх нь бас чухал. Амин дэмээр баялаг ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүн, цагаан идээ, түлхүү хэрэглэнэ.
Нүдний дотоод шингэж яаж үүсэх вэ
Цилиарын биеэс нүдний шингэн үүсч хүүхэн хараагаар дамжин цуглуулах суваг руу ордог. Нүдний даралт өвчин нэг болон 2 нүдийг хамарч болно. Ихэвчлэн 2 нүдийг хамардаг.
Дараах шинжилгээнүүдийг зайлшгүй хийлгэх шаардлагатай.
Хол ба ойрын хараа шалгуулах
Нүдний дотоод даралт хэмжүүлэх
Нүдний өнцөг дурандуулах
Нүдний уг дурандуулах
Захын хараа шалгуулах
Нүдний даралт ихсэх өвчний төрлүүд:
Анхдагч хаалттай өнцөгт – архаг ба цочмог
Анхдагч нээлттэй өнцөгт
Төрөлхийн
2-догч нүдний даралт ихсэх өвчин
Хэвийн даралттай нүдний даралт ихсэх өвчин
Нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлүүд:
Нас – 40- өөс дээш насныхан
Удамшил – гэр бүлийн хамаатан, эмээ ба өвөө г.м. аль нэгэн энэ өвчнөөр өвдөж байсан
Ерөнхий өвчнөөс – чихрийн шижин , цусны даралт ихтэй ба зүрх судасны өвчтэй
Нүдний гэмтэл
Холын харалган
Эмийн бодис удаан хугацаагаар хэрэглэх- гормонууд : кортикостероид
Нүдний дотоод даралт ихсэх эмгэгийн үед илрэх эмнэлзүйн шинж:
Нээлттэй болон архаг хаалттай өнцөгт глаукомын үед шинж тэмдэг бүдэг байна.
Хурц болон хурцавтар глаукомын давшлын үед илрэх эмнэлзүйн шинж:
Нүд хүчтэй өвдөх
Толгой таллаж шанааруугаа дамжиж өвдөнө
Хараа огцом муудах
Манантах
Гэрэл солонгорч харагдах
Дотор муухай оргих, бөөлжинө.