Шарталт ой тогтоолтыг муутгадаг

Шарталт нь тархины үйл ажиллагааг муутгаж, ой тогтоолтыг бууруулдаг болохыг Австралийн Мельбурн хотын Суинбернийн Технологийн их сургуулийн эрдэмтэд тогтоожээ. Судалгааны дүнг “MedicalXpress” цахим хуудаст нийтэлсэн байна.
Эрдэмтэд Брисбен дүүрэг дэх шөнийн цэнгээний газруудад үйлчлүүлсэн хэдэн зуун хүнийг судалгаандаа хамруулжээ. Тэд судалгаанд оролцогчдыг согтууруулах ундаа хэрэглэснийх нь маргааш сорилд оруулж, цахимаар санал асуулга авсан байна. Сорилыг хэрхэн хурдтай, амжилттай давж байгаа нь өмнөх өдөр нь уусан согтууруулах ундааны хэмжээнээс шууд хамааралтай байгааг эрдэмтэд илрүүлжээ.  
Одоогоор судлаачид илүү олон сайн дурынхныг судалгаандаа хамруулж тархины үйл ажиллагаанд шарталт хэрхэн нөлөөлдгийг үргэлжлүүлэн судлахаар төлөвлөж байгаа аж. 
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан