Цагаан гурилан гэдэс буюу Gluten

Хүн амьдралдаа ч, ходоодондоо ч юу тарина түүнийгээ л хурааж авна. Энэ үг амьдралын бүхий л салбарт нэгэн адил хэрэгжих бөгөөд эрүүл мэнд, бие галбирын хувьд бүр ч шууд утгаараа хэрэгжинэ. Хэт илчлэг өндөртөй хоол идээд, хангалттай хөдөлгөөнгүй амьдарвал хэмжээнээсээ хэтэрсэн том гэдэстэй болох нь гарцаагүй. Харин төдийлөн илчлэг өндөртөй биш ч “глютин” буюу “цавуулаг өндөртөй цагаан гурил” таргалалтын үндсэн шалтгааны нэг гэдгийг төдийлөн мэддэггүй. Зөвхөн таргалалт ч биш олон өвчний үндсэн шалтгаан болдог гэвэл та итгэх үү?
Таны идэж байгаа цагаан талх зэрэг нь үнэхээр улаан буудайн гурил уу? эсвэл генетикийн хувиргасан бүтээгдэхүүн үү? гэдгийг ухаалгаар ялгаж салгах хэрэгтэй. Өнөөгийн “цавуулаг цагаан гурил” бол “шимпанзе бараг л хүн” гэж хэлж байгаагаас бараг ялгаагүй хэмжээнд өөрчлөгджээ. Хүний генийн 99%-ийг агуулдаг энэ үсэрхэг өвөг нь урт гартай, бүх бие нь үсэрхэг, аюулыг даван туулах чадвар бага, харин би таныг 1%-ийн ялгааг бэлхэн хэлнэ.
Үр тарианы хэрэглээ ихэссэн, бүр зөвөөр хэлбэл генетикийн өөрчлөлттэй орчин үеийн улаан буудайн цагаан гурилан бүтээдэхүүний хэрэглээ ихэссэн гэдэгт би итгэлтэй байна. Үүнийг эсрэгээр нь тайлбарлахад тавиад оны туранхай суурин хүмүүс ба 21-р зууны илүүдэл жинтэй хүмүүс.
Улаан буудайн цагаан гурил хүн төрөлхтөнд нөлөөлж буй онцгой нөлөөллүүдийг дурдвал: идэх дуршлыг ихэсгэх, тархинд идэвхтэй эксорфин ялгаруулах (дотоод талдаа мөн адилэндорфин гэдэг бодис ялгаруулах), хоолны дуршлыг ихэсгэснээр цусан дахь сахарын түвшинг ихэсгэх, яс, мөгөөрс, дархлааны системийг гэмтээх, хөгшрөлт, үрэвсэл, пиэйч-ийн нөлөөллийн үндэс суурь болох гэх мэтээр үргэлжилнэ. Улаан буудайн цагаан гурилын хэрэглээнээс үүсэх өвчлөлүүд бол гэдэсний өвчин, мэдрэлийн эмгэг, чихрийн шижин, артрит, сониуч тууралт болон шизофренийн өвчин юм.
Таргалалтаас үүссэн зүрхний өвчин, чихрийн шижинтэй эсвэл эдгээр өвчнүүд үүсч болох эрсдэлтэй мянга мянган өвчтөнг эмнэлэгийн зүрх судасны тасагт харж болно. Харин тарган, хавагнасан хүмүүсийн хоол тэжээлээс цагаан гурилыг хасахад эхний хэдхэн сарын дотор л хангалттай үр дүнд хүрдэгийг туршлагаараа мэднэ. Гэвч энэ нь гурил бүхэн муу гэсэн үг биш, харин цавуулаг ихтэй цагаан гурилны хор нөлөө бидний төсөөлдгөөс хавьгүй өндөр байдаг юм.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан