Өтгөн яагаад хатдаг вэ, түүнээс хэрхэн сэргийлэх вэ

Таны өтгөн байнга хатдаг бол энэхүү зөвлөгөө танд тус болно. Энэ талаар "www.wikihow.com" сайт мэдээллээ. 
 
Зөвлөгөө №1
 
 
Шингэн бага уух. Насанд хүрсэн хүн өдрийн турш1,8-2 литр цэвэр уус шаардлагатай. Ганцхан цэвэр ус л гэдсийг цэвэрлэдэг. Та усны оронд кофе, ундаа болон бус шингэн зүйл хэрэглэдэг байсан ч таны өтгөн сайн гадагшлахгүй болохыг анхаараарай. Мөн өдрийн хоолныхоо үеэд бүлээн ус уувал нэн тохиромжтой.
 
Зөвлөгөө №2
 
 
Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сулрахад өтгөн хатдаг байна. Хатсан өтгөн гарахдаа шулуун гэдэсний ханыг уран үрэвсүүлдэг. Улмаар цагаан мах эргэх суурийг тавьдаг. 
 
Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг удаашруулдаг хэд хэдэн хүчин зүйл байдаг. Үүнд:
 
- Биеийн хөдөлгөөн бага байх. Та хоол идснийхээ дараа шууд суудаг юм биш. Хоол идснийхээ дараа заавал 5-10 минут дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй.
 
- Ислэгээр баялаг хоол идэхгүй байх. Жимс, ногоог байнга хүнсэндээ хэрэглэх  хэрэгтэй.
 
- Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг дэмждэг хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх
 
- Уураг ихтэй хоол хүнс их хэмжээгээр хэрэглэх

- Эмийг замбараагүй хэрэглэх.
 
 
-Өтгөн хатсан үед цагаан будаа, нарийн гоймон, дээд гурилаар хийсэн бүтээгдэхүүнүүд, дээд буюу нарийн гурилан талх, кисель, шоколад, халуун цай, кофе, мойл, какао, ээдэм, бяслаг, ээзгий, халуун сүү зэрэг хүнсний бүтээгдэхүүнээс татгалзах хэрэгтэй. 
 
Өтгөн хаталтаас урьдчилан сэргийлэхэд ашигтай зөвлөмж
 
 
Таны өтгөн байнга хатдаг бол дараах энгийн зүйлийг мөрдөж хэвшээрэй: Өдөр бүр тогтмол хагас килограмм ислэгээр баялаг хүнс хэрэглэж байх нь зүйтэй. Ислэг гэдэг нь хүний биед зайлшгүй шаардлагатай, хүнсний бүтээгдэхүүний нэгэн чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Ислэг ихтэй хүнсэнд бүх төрлийн хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, алим, лийр, жүрж, лууван, шош, вандуй, цэцэгт байцаа, брокли, бүх төрлийн жимсгэнэ, хар чавга, үр тариа будаа, овьёос, эрдэнэ шиш, хивэг, бүтэн үрийн буудайн гурил, хөх тарианы гурил, талх, арван гурил гэх мэт ордог.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан