Дээр үед бидний өвөө, эмээ талх сайн идэх хэрэгтэй гэж хэлдэг байсныг та санаж байна уу? Харин сүүлийн үед эмч нар эрүүл амьдралын хэв маягт суралцаж талхнаас буюу нүүрс уснаас татгалзах хэрэгтэй хэмээн зөвлөх болсон. Олон блогерууд талх, гурилан бүтээгдэхүүнээс татгалзсанаар тэдний биед ямар өөрчлөлт гарсан талаар өөрсдийн цахим хуудсандаа хуваалцдаг бөгөөд энэ талаарх мэдээллийг бид танд хүргэе. Талхнаас татгалзсанаар таны биед ямар өөрчлөлтүүд гарах вэ?
1 Хар, цагаан талхны ялгаа
Хар талх буюу бүхэл үрийн гурилаар хийсэн талх нь эрүүл мэндэд маш их ашиг тустай аж. Хүн зөвхөн хар талх болон ус хэрэглэснээр урт удаан хугацааны турш амьдарч чадна гэж үздэг байна. Цагаан талхны хувьд хүний биед үзүүлэх нөлөө хар талхнаас өөр байдаг. ХХ зуунаас гурилны чанар эрс муудсан бөгөөд энэ нь үйлдвэрийн аргаар боловсруулж эхэлсэнтэй холбоотой юм. Тийм учраас та дээд гурилаар хийсэн гурилан бүтээгдэхүүнээс аль болох татгалзах нь зүйтэй юм.
2 Эрүүл мэндэд тусгүй
Буудай нь дөнгөж ургасан үедээ амин дэмээр баялаг байдаг ч боловсруулах явцад бүхий л тэжээллэг чанараа алддаг. Цагаан гурил нь амин дэмийнхээ 30%-ийг л хадгалж үлддэг бөгөөд 2 долоо хоногийн дараа гэхэд тэрхүү амин дэм нь үгүй болдог байна. Гурилны хадгалах хугацаа 12 сар байдаг юм. Ингээд л эрүүл мэндэд ямар ч хэрэгцээгүй дээд гурил гэх цагаан нунтгаар талх болон бусад гурилан бүтээгдэхүүнийг хийдэг ажээ.
3 Амтгүй
Цагаан талх амтгүй байдаг гэдгийг хүн бүр мэддэг бөгөөд энэ нь хүмүүст их таалагддаг. Идэж буй талхаа амт оруулахын тулд төрөл бүрийн зүйлтэй хольж идэх нь илүүдэл жин үүсэх нөхцлийг бүрдүүлдэг.
4 Хорт бодис
Орчин үед буудайг маш том талбайд их хэмжээгээр тарих болсон. Хурдан ургуулахын тулд пестицид хэмээх бодисыг ашигладгаас гадна мэрэгч амьтдаас хамгаалахын тулд төрөл бүрийн химийн бодис цацдаг. Мөн гурилаа цагаан болгохын тулд үйлдвэрлэгчид хувцас угаахад зориулагдсан цайруулагч бодис буюу бензоил, натри болон калийн пиросульфат, хлорын давхар ислийг ашигладаг. Тийм учраас та гурил худалдаж авахдаа боловсруулалтын ямар арга ашигласан болохыг нь асуух нь зүйтэй бөгөөд органик гурилыг сонгож хэрэглээрэй.
5 Арьсан дээрх тууралт
Хүнсэндээ их хэмжээний гурилан бүтээгдэхүүн хэрэглэх нь арьсан дээр ямар нэгэн тууралт гарах эх үүсвэр болдог. Энэ нь талх хийхэд ашигладаг наалдуулагч бодистой холбоотой юм. Глютен нь ходоодонд наалдаж биеэс бараг гадагшилдаггүй учир хоол боловсруулах эрхтэн тогтолцоонд сөргөөр нөлөөлдөг. Тиймээс гоо сайхан орохоосоо өмнө өөрийн хоолны дэглэмийг нэг анзаараарай..
6 Хоол боловсруулах эрхтний асуудал
Үүнд бас л глютен буруутай. Бүхэл үрийн бүтээгдэхүүнд хүний биед шаардлагатай эслэг агуулагддаг ч дээд гурилаар хийсэн цагаан талханд эслэг огт байдаггүй. 5-6 зүсэм бүхэл үрийн талх идэх нь бүтэн өдрийн эслэгийн хэрэглээг хангаж өгдөг байна. Хэрвээ та хүнсний ногоо болон жимснээс бүтэн өдрийн эслэгийн хэрэглээгээ хангахын хүсвэл өдөрт 14 алим, эсвэл 21 ширхэг лууван, 25 ширхэг улаан лооль, 2,3 кг өргөст хэмх идэх хэрэгтэй болно.
7 Хөгшрөлт эрт явагдана
Дээр дурдсан зүйлсээс харахад цагаан талх нь бие организмд огт хэрэгцээгүй зүйл болохыг та анзаарсан болов уу. Ямар ч амин дэм, тэжээллэг бодис агуулаагүй хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх нь хөгшрөлтийг хурдасгадаг. Гурилан бүтээгдэхүүнд дуртай хүмүүс наснаасаа илүү хөгшин харагддаг байна.
8 Донтолт
Талханд хар тамхи шиг донтох боломжтой. Цагаан гурилан бүтээгдэхүүн нь цусан дахь сахрын хэмжээг нэмэгдүүлдэг. Та нэг зүсэм гурилан бүтээгдэхүүн идэхэд инсулины хэмжээ огцом нэмэгдэж, хэсэг хугацааны дараа огцом буурдаг юм. Инсулины түвшин дээшилж, буурах нь чихрийн шижин өвчин тусах нөхцлийг бүрдүүлдэг.
9Илүүдэл жин, таргалалт
Гурилан бүтээгдэхүүний хэрэглээг хязгаарласан хүмүүсийн 70% нь эхний долоо хоногтоо 2кг хасдаг. 100 гр гуриланд 0,6 гр эслэг агуулагддаг бөгөөд бусад нь таны гэдэс, ташаа, хөл зэрэгт өөх болж хуримтлагддаг аж. Талханд агуулагдах цардуул нь маш хурдан задарч цусанд глюкоз болж очдог бөгөөд энэ нь өлсөх мэдрэмжийг маш их өдөөдөг байна.
Та бүхэн худалдан авч буй бүтээгдэхүүнийхээ орц, найрлагыг сайн шалгаж байгаарай. Энэ нь таны эрүүл мэндээ хайрлах хамгийн эхний алхам юм шүү.